Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эрүүл мэндийн даатгалаас 160 саяыг луйварджээ
АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын түүхэнд гарч байсан хамгийн нүсэр том луйврын хэргийг мөрдөж дууссан тухайгаа Нью-Йоркийн Өмнөд тойргийн прокурорын газар албан ёсоор мэдэгдлээ. Хэргийн гол зохион байгуулагчдын нэг армени гаралтай Давид Мирзоян нь луйвар, сүрдүүлэг зэрэг хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр дуулиант хэргийн мөрдлөгө дууссан аж. Прокурорын албаны олж тогтоосноор Мирзоян нь 2003-2010 оны хооронд Америкийн төсвөөс 163 сая ам.долларыг хуурамч бичиг баримт үйлдэн луйвардаж авчээ. Мөнгийг авахын тулд зөвхөн цаасан дээр бүртгэлтэй хуурамч 118 эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх баримт ашигласан аж. Эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг Америкийн Эрүүл мэндийн даатгалын төрийн сан “Medicare” рүү явуулан мөнгө авдаг байв.
2010 оны арваннэгдүгээр сард АНУ-ын эрх баригчид нь дээрх гэмт хэрэгт сэжиглэгдсэн 73 хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Эдгээр хүний дийлэнх нь армени, казахстан, украин, орос гаралтай байжээ.
Гэмт хэрэгтнүүд бодит эмч, өвчтөнүүдийн тухай мэдээллийг хууль бусаар авч, түүнээ луйвар хийхэд ашигласан гэдгийг прокурорын алба тогтоосон байна. Зөвхөн цаасан дээр бүртгэлтэй хуурамч эмнэлгүүдийн сүлжээ нь АНУ-ын 25 мужаар тархан байрласан байв. Тухай бүрт эмнэлгийг гурван сар ажиллуулсны дараа хаагаад, өөр нэрээр шинээр нээдэг байжээ. Луйврын хэргийг Армени гаралтай цагаач, дархлагдсан хулгайч Армен Казарян гэгч шууд удирддаг байсан бөгөөд энэ хүн хэргээ өнгөрсөн жилийн намар хүлээсэн бол Мирзоян ийнхүү өчигдөр хүлээсэн байна. Түүнд 75 жил хорих ял оноож магадгүй байна.
“Medicare” 65-аас дээш насны хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг төрийн хөтөлбөрийн нэг юм. Энэ даатгал нь эмнэлэгт хэвтсэн ор хоног, гэрийн асаргааны даатгал гэсэн А хэсэг, эмчид үзүүлсэн, амбулаторын эмчилгээ ба хараат бус лабораторын үйлчилгээний төлбөр гэсэн Б хэсэг гээд хоёр хэсгээс бүрддэг. Энэ даатгалд зөвхөн сайн дурын үндсэн дээр хамрагддаг. Даатгалд хамрагдсан хүмүүс эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн тодорхой хувийг энэ даатгалаар буцаан авдаг. Бүр 2002 онд гэхэд л А хэсгийн дагуу 34,6 сая өндөр настан, зургаан сая тахир дутуу хүн, Б хэсгээр 32,9 сая хүн даатгалын нөхөн төлбөр авч байв. Энэ үед А хэсэгт хамрагдсан нэг хүнд олгогддог нөхөн төлбөр 3689 ам.доллар, Б хэсэгт хамрагдсан нэг хүний нөхөн төлбөр 2915 ам.доллар болж байв. АНУ-ын эмнэлгийн үйлчилгээ дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог болохоор “Medicare” нь зардлыг 100 хувь нөхөн олгож чаддаггүй ч асар их мөнгө эргэлдэж байгаа энэ салбар луйварчдын бай болсонд гайхах зүйлгүй.

0 Сэтгэгдэл