Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нью-Йоркийн хөрөнгийн бирж хоёр дахь өдрөө ажилласангүй
Сэнди хар салхины улмаас АНУ-ын зүүн эргээр бороо, цас холилдон орж, зарим газар үер бууж хүчтэй салхи салхилан цаг агаар тун тавгүй байна. Сэнди хар салхины хүч одоо циклоны хэмжээнд хүртлээ буурсан боловч өчигдөр орой Нью-Жерсиг дайран өнгөрөхдөө 129 километр цагийн хурдтай байжээ. Энэхүү гамшигт 60 сая шахам хүн нэрвэгдэж, хэдэн зуун мянган хүн түр хугацаагаар орон гэрээсээ дүрвэн нүүсэн байна. Тухайлбал, Нью-Йоркийн Манхэттений доод хэсгээр оршин суудаг 375 мянган оршин суугчийг гэрээ орхихыг хотын захиргаа урьдчилан анхааруулсан юм. Ойролцоогоор 1,5 сая айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Гамшгийн улмаас Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Насдак хоёр дахь өдрөө үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаагийн дээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр, Вашингтон дахь Холбооны Засгийн газрын байр ч хаалгаа барьжээ.
Цаг агаарын улмаас АНУ-д одоогоор 14 мянган нислэг цуцлагдаж, түүнээс дутахгүй олон мянган галт тэрэгний хөдөлгөөн зогсоод байна.

Сэнди хар салхины улмаас АНУ-ын зүүн эргээр бороо, цас холилдон орж, зарим газар үер бууж хүчтэй салхи салхилан цаг агаар тун тавгүй байна. Сэнди хар салхины хүч одоо циклоны хэмжээнд хүртлээ буурсан боловч өчигдөр орой Нью-Жерсиг дайран өнгөрөхдөө 129 километр цагийн хурдтай байжээ. Энэхүү гамшигт 60 сая шахам хүн нэрвэгдэж, хэдэн зуун мянган хүн түр хугацаагаар орон гэрээсээ дүрвэн нүүсэн байна. Тухайлбал, Нью-Йоркийн Манхэттений доод хэсгээр оршин суудаг 375 мянган оршин суугчийг гэрээ орхихыг хотын захиргаа урьдчилан анхааруулсан юм. Ойролцоогоор 1,5 сая айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Гамшгийн улмаас Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Насдак хоёр дахь өдрөө үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаагийн дээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр, Вашингтон дахь Холбооны Засгийн газрын байр ч хаалгаа барьжээ.
Цаг агаарын улмаас АНУ-д одоогоор 14 мянган нислэг цуцлагдаж, түүнээс дутахгүй олон мянган галт тэрэгний хөдөлгөөн зогсоод байна.

0 Сэтгэгдэл
























