Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлхийн адууны өдөр”-өөр мэдээллийн төв иргэдэд үйлчилнэ

Өргөн цар хүрээтэй баярын хөтөлбөрийн үеэр хаана, хэзээ, юу болж байгааг нэг дороос, ойлгомжтой авах нь оролцогч бүрийн хамгийн чухал хэрэгцээ байдаг.Иймээс “Дэлхийн адууны өдөр-2026”-ын өдрүүдэд Хүй долоон худагт баярын талбайн хэд хэдэн цэгт мэдээллийн төв ажиллаж, иргэд, жуулчид, зочдод шаардлагатай бүхий л мэдээллийг шуурхай хүргэнэ.Мэдээллийн цэгүүдээр дамжуулан:

  • Баярын хөтөлбөрийн хуваарь
  • Үзүүлбэр, уралдаан, жагсаал болон бусад онцлох хөтөлбөрүүдийн байршил
  • Талбайн зураглал
  • Үйлчилгээний бүсүүдийн мэдээлэл
  • Зочид, оролцогчдод зориулсан зөвлөмж, чиглүүлгийг нэг дороос авах боломжтой.

Баярын талбайд байрлах дараах бүсүүдээр зочлон, монголчуудын адууны соёл, уламжлалт мэдлэг, урлагийн өв, үндэсний онцлогийг мэдрэх боломжтой.Үйл ажиллагааны бүсүүд: 

А – Хүндэтгэлийн өргөө

B – Эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлагийн хүрээ

C – Уламжлалт мэдлэг, зан үйл, мал маллах арга ухааны хүрээ

E – Адууны эд хэрэгслийн үзэсгэлэн, худалдааны хүрээ

F – Монгол үндэсний хоолны худалдааны хүрээ

G – Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс заншлын хүрээ

H – Төв тайз

2026 оны долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худгийг зорьж адууны соёлтой танилцах боломжтой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан