Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваанд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Шилдгүүдэд шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Б.Пүрэвдагва гардууллаа. 

  • ТЭРГҮҮН БАЙРТ -Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Хилчин спорт хороо, Номт даншиг ХХК, Хеттрик групп, Монголын төмөр зам ТӨХК-ийн баг
  • ДЭД БАЙРТ -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул МУ-ын гарамгай мэргэн, спортын мастер Чойжилын Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" ХХК-ийн баг
  • Гутгаар байр: -Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Аймгийн гоц мэргэн Аюурзанын Ариунгэрэл ахлагчтай Сүлд спорт хороо, Эхлэл групп, Өндөрлөг бүрэг ХХК-ийн баг
  • Шагналт дөрөвдүгээр байрт -Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай "Их говийн үндэстэн" ХХК-ийн баг
  • Шагналт байр: - Архангай аймгийн Хайрхан сумын уугуул МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай АПУ ХК, Алдар спорт хорооны баг
  • Шагналт байрт - Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул аймгийн Гоц мэргэн Лхамсүрэнгийн Алтангэрэл ахлагчтай "Ивээлт баян буурал" ХХК-ийн баг
  • Шагналт байрт - Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул аймгийн Гоц мэргэн Батчулууны Бямбабаатар ахлагчтай "Рок гранд" ХХК-ийн баг
  • Шагналт байрт - Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул аймгийн гоц мэргэн Лувсанцэрэнгийн Эрдэнэсан ахлагчтай Малчин телевиз, "Аппалуза" ХХК-ийн багууд тус тус шагналт байрт шалгарлаа.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын багийн төрөлд 31 багийн 248 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

  • Тэргүүн байр: -Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул МУ-ын хошой мэргэн Нямжавын Энхтөр ахлагчтай "Бугант ЭБНЗ" ХХК-ийн баг
  • Дэд байр: -Булган аймгийн Баян-Агт сумын уугуул МУ-ын Харьшгүй мэргэн Аюушийн Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" баг
  • Гутгаар байр: - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, Булган аймгийн Тэшиг сумын харьяат МУ-ын мэргэн, спортын дэд мастер Тогтохын Сонинбаатар ахлагчтай Алдар спорт хорооны баг
  • Дөрөвдүгээр байр: - Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын гарамгай мэргэн Лүндэгийн Нанжинбаатар ахлагчтай УБТЗ ХНН-ийн баг тус тус шалгарлаа

Өсвөрийн багийн төрөлд 23 багийн 184 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

  • Тэргүүн байр: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат МУ-ын өсөх идэр мэргэн Ариунболдын Мөнх-Өлзий ахлагчтай "Өв алтан аргай" өсвөрийн баг харваачид, багийн дасгалжуулагч багш Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ариунболд
  • Дэд байрт: - УБ хотын Багахангай дүүргийн харьяат Алтанхуягийн Хаш-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн Баян сумын "Загалын асгат газар" ХХК-ийн өсвөрийн баг, харваачид, дасгалжуулагч багш Төв аймгийн Баян сумын харьяат аймгийн Гоц мэргэн Лувсангийн Мөнхбаяр
  • Гутгаар байр: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Өсөх идэр мэргэн Баярбатын Жигбарал ахлагчтай Төв аймгийн Баян сумын "Загалын асгат газар" ХХК-ийн өсвөрийн баг, харваачид, дасгалжуулагч багш Төв аймгийн Баян сумын харьяат аймгийн Гоц мэргэн Лувсангийн Мөнхбаяр
  • Шагналт дөрөвдүгээр байрт - Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Баттогтохын Алтаншагай ахлагчтай "Аарагт транс" ХХК-ийн өсвөрийн баг, харваачид, дасгалжуулагч багш Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУ-ын Хошой мэргэн Намжилсүрэнгийн Бат-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан