Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам, Онцгой байдлын удирдлагын яам болон Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны төвөөс хамтран зохион байгуулсан “Бүс ба зам” санаачилгын гишүүн орнуудын төрийн албан хаагчдад зориулсан онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцлоо.

Сургалт 2026 оны 10 дугаар сарын 12-ноос 27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот болон Шаньдун мужид зохион байгуулагдсан бөгөөд Кени, Гана, Йордан, Гүрж, Гренада, Тонга, Палестин, Монгол Улс зэрэг найман орны нийт 32 төрийн албан хаагч хамрагдаж байна.

Сургалтын хүрээнд БНХАУ-ын гамшгийн удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшгийн эрт зарлан мэдээлэх технологи, гамшгийн эрсдэлийн хяналт, гамшгийн үеийн хариу арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын механизм болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр туршлага судалж, мэдлэг, мэдээлэл солилцов.

Тус сургалт нь оролцогч орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан