Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна Үндэсний спортын VIII наадам эхэллээ Cop17 хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ ​​​​​​Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна

“ARA OPEN-2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Ара комплекст эхэллээ. Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгын хүрээнд “АРА ОПЕН” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 32 байгууллагын 185 тамирчин хүч сорьж байна. Ялангуяа олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шигшээ багийн тамирчдын дийлэнх нь энэ тэмцээнд өрсөлдөж буйгаараа онцлогтой.Тухайлбал, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү, ДАШТ-ий медальт Э.Ариунболд, Л.Энхрийлэн, К.Ёолк, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, залуучуудын дэлхийн аварга А.Ариунзаяа, Л.Сосорбарам нарын шилдгүүд оролцож байна.Мөн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар энэ тэмцээний -100 кг-д зодоглож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан