Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Тариаланчдад олгох урамшууллыг 100 мянгаар нэмжээ
Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс хамгаалах, тариаланчдын тарьж ургуулсан буудайн борлуулалтыг дэмжих, гурилын үнэ, хангамжийг хэвийн байлгах зорилгоор ҮХААЯ, гурил үйлдвэрлэгчид “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үзсэг зурлаа. Санамж бичигт дурдсанаар гурилын үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан нэг тонн улаан буудайг тариаланчдаас 280 мянган төгрөгөөс бууруулахгүйгээр худалдан авна. Тэгэхдээ нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлган урт хугацааны туршид үнийг нь тогтвортой барих талаар тусгажээ. Дашрамд, 2010-2011 онд улаан буудайг 350 мянган төгрөгөөр худалдан авч байсан ба дээрх санамж бичигт зааснаар 280 мянгаар бууруулахаар үнийн зөрүүгээс тариаланчид хохирох эрсдэл бий гэнэ. Тиймээс уг эрсдэлийг нь тооцож Засгийн газрын 77 дугаар тогтоолоор мөнгөн урамшууллын хэмжээг нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн аж. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай байдаг тул буудай худалдан авах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үнийн дүнгийн 30 хувийг өөрсдийн эх үүсвэрээр, үлдэх 70 хувийг нь төрөөс зохицуулалт хийх замаар шийдвэрлэх дэд хөтөлбөр батлан Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Харин тариалангийн бүс нутгуудад буудайн борлуулалт болон 2013 оны тариалалтад шаардагдах 47.2 мянган тонн үрийг цэвэрлэж дугаарлан, жишигт тэнцүүлэх ажил өрнөж буй. Өнөөгийн байдлаар шинэ ургацаас нийтдээ 165.8 мянган тонн буудай ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд борлуулж байгаа гэнэ. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотоодын ургацаар хангана гэлээ.

0 Сэтгэгдэл