Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, гүйцэтгэсэн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, тайлан, мэдээтэй танилцан дараах үүргийг өглөө.

-Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба хамтарч ашигт малтмалын балансыг цэгцэл. Олон жил яригдсан дуусгаагүй ажлыг дуусгах ёстой. Бодлогын газрын дарга нар бодлогын ажлуудаа урагшлуулах шаардлагатай байна.

-Уул уурхайн долоо хоног арга хэмжээний бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгах хэрэгтэй. Ажлын явцтай маргааш танилцана.

-УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж буйтай холбогдуулан орон нутгийн хэмжээнд бүх сумдаар шатахууны нийлүүлэлт, хангамжийн мэдээллийг Газрын тосны газрын дарга Ч.Хишигдалай шинэчлэх,

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлд оруулахтай зэрэгцэн хууль батлагдахтай холбогдуулан бүх журмыг дуусгах,

-Ногоон тогтоолын хэрэгжилтэд анхаарах,

-Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга бүх ажлын хэсгийг шүүж, үр дүнг нь гаргаж тайлагнах,

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын энэ жил хийсэн гадаад,дотоод уулзалтын бүх протоколын хэрэгжилт, хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг гаргах,

-Төрийн албан хаагч нар хариуцсан ажлаа цаг тухайд нь түргэн шуурхай хийж ажлын цагтаа тардаг байх, хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах,

-Удирдлагын зөвлөлийн шуурхай хуралдааны үүрэг чиглэлийг хангаж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уул уурхайн 7 хоног арга хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаас гадна өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцсан ажлуудаа шуурхай хийж гүйцэтгэхийг санууллаа.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан