Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Завхан аймагт "Жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн 2026–2027 оны төслийн нэгээр шалгарсан “Завхан аймгийн жендэрийн мэдрэмжтэй хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” төслийн албан ёсны нээлтийг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Завхан аймгийн ЗДТГ, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, төсөлд хамрагдах оролцогчид болох 24 сум, 9 агентлаг болон орон нутгийн ТББ-ын төлөөлөл, төслийн зөвлөх нар оролцлоо.

Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т. Рэнчинванжил, Монгол дахь Канадын сангийн менежер С.Мөнхзул нар төслийг албан ёсоор нээж, төсөл хэрэгжүүлэгч, оролцогч талуудад амжилт хүсч, хяналт-шинжилгээ үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, бодит үнэлгээний туршлага хуримтлуулах, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжлийн сүлжээ орон нутагт нэн чухал байгаа асуудлыг төслөөр хөндөж байгааг онцлон дурдлаа.

Завхан аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Бямбадорж төслийн санаачлага, дэлгэрэнгүй танилцуулгаар мэдээлэл хийж, хэрэгжилтийн төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлэн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Завхан аймагт үнэлгээг өөрсдөө төлөвлөж, хэрэгжүүлж, үр дүнг нь бодлого болон шийдвэр гаргалтад ашиглах орон нутгийн тогтвортой чадавх бий болгох төслийн хэрэгжүүлэгчдэд амжилт хүсье.

#CFLI #CanadaFundForLocalInitiatives #Zavkhan #MonitoringAndEvaluation #GenderResponsiveEvaluation #ResultsBasedManagement #EvidenceBasedPolicy #LocalGovernance

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан