Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Цахим хуудсуудыг өчиггүйгээр хаах хууль Орост хэрэгжиж эхэллээ
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм. Тухайлбал, хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, порно бичлэгт ашиглаж буй дүрс бичлэг эсвэл хэрхэн амиа хорлох, хар тамхи хэрэглэхийг зааж зааварласан агуулга бүхий байвал өчиггүйгээр тухайн цахим хуудсыг хаах аж. Ингэхдээ хэргийг шүүхээр ч шийдвэрлүүлэхгүй гэнэ. Хэрвээ цахим хуудсыг хаах боломжгүй байвал тус сайтад интернэт үйлчилгээ үзүүлэгчийг хаах хүртэл арга хэмжээ авах юм.
Парламентаар баталж, Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрөн гарын үсэг зурсан уг хууль хүүхдүүдийг зүй бүс мэдээллээс хамгаалах зорилготой хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа ч хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан явдал хэмээн цахим ертөнцийнхөн болоод хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Оросын зарим хүний эрхийн байгууллага мэдэгдэхдээ “Мэдээж, иймэрхүү сайтууд хүүхдүүдэд хүрэх ёсгүй. Гэхдээ эрх баригчид үүн дээр үндэслээд зүгээр л “танай мэдээлэл олон нийтэд хор уршиг дагуулахаар байна” гэж ганцхан өгүүлбэрээр тайлбарлаад л  ардчиллын төлөө дуугардаг бусад цахим хуудсыг ч хаах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бол интернэтээр үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдэгдэж байгаа юм.   
Хүний эрхийн байгууллага, ТББ-уудаас гадна “Яндекс”, “Мэйл.ру”, Оросын “Wikipedia” гээд томоохон цахим хуудас, интернэт хайлтын системүүд энэ хуулийг “Оросын интернэт ертөнцөд хуулийн аргаар цензур тогтоох гэсэн үйлдэл” хэмээн эсэргүүцэж байна. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан