Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ХЗХ-ны дуудлага худалдаа хууль бус болсон бол буцаах ёстой
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлээс хадгаламж зээлийн хоршооны асуудлаар цөөн асуултад хариу авлаа.
-Хадгаламж зээлийн хоршооны ажлын хэсэг ямар байдлаар ажиллах вэ?
-Ерөнхий сайд үүрэг болгосны дараа Хууль зүйн сайдын тушаалаар ХЗХ-ын өр барагдуулах ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулагдаад 14 хонож байна. Энэ хугацаанд бид хэд хэдэн чиглэлийг барьж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагын явуулсан үйл ажиллагаа зөв байсан эсэх, үнэлгээ, дуудлага худалдаа шударга байсан эсэх, эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой маш олон асуултыг хохирогчдын зүгээс тавьсан. Энэ болгоныг цэгцэлж шалгая гэж байгаа юм. Мөн нуугдмал байгаа хөрөнгүүдийг эрэн сурвалжилж ил болгохоор зорьж байна. Ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оролцуулна. Бүх зүйл иргэдэд нээлттэй байх юм.
-Хохирогчдын хохирлыг бүрэн төлөх боломжтой юм уу?
-Үүнийг судалж л байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл алга болсныг эрэн хайж байна. Үүнд Засгийн газар дэмжиж ажиллана гэсэн. Мөн өндөр үнэ бүхий хөрөнгүүдийг хямдаар борлуулсан гэсэн гомдол байгаа.
-Анх битүүмжилсэн хөрөнгө өнөөдөр бодитой байж чадахгүй байгаа?
-Маш өндөр үнэтэй байна гээд яагаад ийм олон жил барьсан юм бэ. Энэ харилцааг зохицуулж байсан зүйл нь Засгийн газрын тогтоол байсан юм. Энэ хугацаанд яагаад үнийг нь өөрчлөөгүй юм бол гэдгийг судалж байна.
-Төрөөс хохирогчдод 33 тэрбум төгрөг өгсөн байдаг. Энэ мөнгөний эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 20 орчим төгрөг эргэн төлөгдсөн.
-Анх хэдэн төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн юм. Үүний хэдийг нь дуудлага худалдаагаар борлуулаад байгаа юм бэ?
-Хэдэн төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн бэ гэдэг нь л өнөөдрийн маргаан дагуулаад байгаа юм. Зарагдсан обьектууд байгаа. Гэтэл түүнийг маш хямдаар зарагдлаа гэж хохирогчид хэлж байна. Тэгвэл тэр барилга нь зах зээлийн бодит үнэ нь хэд вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Үүний дараа хэдэн төгрөг байгаа юм, хэдэн хүний хохирол барагдуулах боломжтой юм гэдэг нь тодорхой болно.
-Өндөр үнэтэй зүйлийг хямдаар зарсан нь тогтоогдвол яах вэ?
-Хариуцлага хүлээнэ. Дуудлага худалдаа хууль бусаар явагдсан гэдэг нь тогтоогдвол буцаана. Дуудлага худалдааны дундаас мөнгө завшсан албан хаагч байвал хариуцлага хүлээлгэнэ.
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлээс хадгаламж зээлийн хоршооны асуудлаар цөөн асуултад хариу авлаа.-Хадгаламж зээлийн хоршооны ажлын хэсэг ямар байдлаар ажиллах вэ?
-Ерөнхий сайд үүрэг болгосны дараа Хууль зүйн сайдын тушаалаар ХЗХ-ын өр барагдуулах ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулагдаад 14 хонож байна. Энэ хугацаанд бид хэд хэдэн чиглэлийг барьж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагын явуулсан үйл ажиллагаа зөв байсан эсэх, үнэлгээ, дуудлага худалдаа шударга байсан эсэх, эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой маш олон асуултыг хохирогчдын зүгээс тавьсан. Энэ болгоныг цэгцэлж шалгая гэж байгаа юм. Мөн нуугдмал байгаа хөрөнгүүдийг эрэн сурвалжилж ил болгохоор зорьж байна. Ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оролцуулна. Бүх зүйл иргэдэд нээлттэй байх юм.
-Хохирогчдын хохирлыг бүрэн төлөх боломжтой юм уу?
-Үүнийг судалж л байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл алга болсныг эрэн хайж байна. Үүнд Засгийн газар дэмжиж ажиллана гэсэн. Мөн өндөр үнэ бүхий хөрөнгүүдийг хямдаар борлуулсан гэсэн гомдол байгаа.
-Анх битүүмжилсэн хөрөнгө өнөөдөр бодитой байж чадахгүй байгаа?
-Маш өндөр үнэтэй байна гээд яагаад ийм олон жил барьсан юм бэ. Энэ харилцааг зохицуулж байсан зүйл нь Засгийн газрын тогтоол байсан юм. Энэ хугацаанд яагаад үнийг нь өөрчлөөгүй юм бол гэдгийг судалж байна.
-Төрөөс хохирогчдод 33 тэрбум төгрөг өгсөн байдаг. Энэ мөнгөний эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 20 орчим төгрөг эргэн төлөгдсөн.
-Анх хэдэн төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн юм. Үүний хэдийг нь дуудлага худалдаагаар борлуулаад байгаа юм бэ?
-Хэдэн төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн бэ гэдэг нь л өнөөдрийн маргаан дагуулаад байгаа юм. Зарагдсан обьектууд байгаа. Гэтэл түүнийг маш хямдаар зарагдлаа гэж хохирогчид хэлж байна. Тэгвэл тэр барилга нь зах зээлийн бодит үнэ нь хэд вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Үүний дараа хэдэн төгрөг байгаа юм, хэдэн хүний хохирол барагдуулах боломжтой юм гэдэг нь тодорхой болно.
-Өндөр үнэтэй зүйлийг хямдаар зарсан нь тогтоогдвол яах вэ?
-Хариуцлага хүлээнэ. Дуудлага худалдаа хууль бусаар явагдсан гэдэг нь тогтоогдвол буцаана. Дуудлага худалдааны дундаас мөнгө завшсан албан хаагч байвал хариуцлага хүлээлгэнэ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























