Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Япон АНУ-аас Элчин сайдаа дуудлаа

Японы Окинава арал дээр байрладаг америкийн цэргийн баазад хөл хорио тогтоох цаг зарласан байхад цэргийн албан хаагчид дахиад зөрчил гаргасны төлөө Японы Гадаад хэргийн яам АНУ-аас ЭСЯ-аа өнөөдөр эргүүлэн татсан байна.
Тус арал дээрх Ёмитан хотод өнгөрсөн шөнө Кадэнэ дахь  америкийн  цэргийн нисэх хүчний 24 настай цэргийн албан хаагч  өөрийн байраа орхин явж бааранд халдан, ойролцоох орон сууцнаас хулгай хийж, 13 настай хүүг зодон телевизор эвдэлсэн байна. Согтуу цэрэг дараа нь гуравдугаар давхрын цонхоор үсэрч гэмтжээ. Түүнийг цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоо харин түүнийг японы цагдаа нарт шилжүүлэн өгөх эсэхийг америкийн тал шийдэх болоод байгаа юм.
Японы Засгийн газар АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж, хариуд нь  Вашингтон уучлал гуйжээ. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүч хэрэглэсэн нь  “уучилж болшгүй хэрэг” гэж Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба хэлсэн байна.
Үүний өмнө Окинава дахь цэргийн баазын хоёр албан хаагч нутгийн нэгэн эмэгтэйг хүчирхийлсний дараа энд хөл хорих цаг тогтоогоод байсан юм.
Удаа дараа болж байгаа энэ гэмт хэрэг Окинавагаас америкийн цэргийг гаргана гэсэн хөдөлгөөнийг улам идэвхжүүлэхэд хүрч байна. 1995 онд америкийн цэргийн гурван албан хаагч 12 настай охиныг хулгайлж хүчирхийлсний дараанаас ийм хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан