Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Түвдийн асуудалд анхаарахыг НҮБ Хятадад уриаллаа
НҮБ-ын хүний эрхийн комиссын тэргүүн Нави Пиллей мэдэгдэл гаргаж, Түвдэд хүний эрхийг хангах талаар анхаарахыг Хятадын Коммунист намын удирдлагуудад уриалсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сараас өнөө хүртэлх хугацаанд Түвдийн 60 гаруй лам Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэж өөрийгөө шатааж ихэнх нь амь насаа алдсан юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд долоон түвд лам өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Лам Нави Пиллей “Хятадын засаг захиргааны бодлого нь Түвдэд хүний эрхийг зөрчиж, нийгмийн тогтовортой байдлыг алдагдуулж байгааг тэмдэглэсэн байна. НҮБ-ын Комиссын тэргүүний мэдэгдэлд түвдүүд Хятадын засаг захиргааг тайван замаар эсэргүүцсэн тохиолдолд тэдний эсрэг зэвсэг хэрэглэж,  баривчилж зарим нь бүр сураггүй алга болдог гэжээ. Түвдийн үндэсний соёл ч бас хэлмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. “Түвдэд тайвнаар жагсч үзэл бодлоо илэрхийлэх, үүнийх нь төлөө баривчилсан хүмүүсийг суллахыг БНХАУ-ын удирдагчдад уриалж байна” гэжээ.
Харин Хятадын эрх баригчид энэ мэдэгдэлд дурдсан баримтуудыг үгүйсгээд лам нар өөрсдийгөө шатааж байгааг Далай лам турхирч байгаа юм гэсэн байна. Далай лам ч бас үүнийг няцааж тэмцлийн ийм хэлбэрийг би хэзээ ч уриалаагүй гэж мэдэгджээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан