Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хоригдлууд амаа оёжээ
Гүржид шоронтой холбоотой ээлжит дуулиан гарлаа. Ксани тосгон дахь шоронгийн 15 хоригдол хорих газрын удирдлагыг солихыг шаардан амаа оёсон байна. Цаашлаад хорих газрын удирдлага тэдний амь насанд заналхийлсэн, тусгай хүчнийхнийг оруулан гэсгээнэ хэмээсэн гэв. Зарим хоригдол ар гэр рүүгээ утсаар ярин амь насаа хамгаалуулахын тулд шоронгийн гадна 24 цагийн турш жижүүрлэхийг хүсчээ. Хоригдож байгаа ойр дотны хүмүүсээ аврах нэрийдлээр зарим хүн шоронгийн дотогш дайран орохыг завдсан боловч хамгаалтын ажилтнууд таслан зогсоож чаджээ. Үүнээс өмнө Рустави хотын шоронгийн хоригдлууд мөн л удирдлагаа солихыг шаардан өлсгөлөн зарласны хүчинд хорих газрын даргыг огцруулсан юм. Засгийн газар солигдож шинэ хүмүүс дөнгөж томилогдож байгааг гэмт бүлэглэлийн толгойлогч нар ашиглан энэ мэтээр тэнд дарамт үзүүлэх, шоронг өөрийн “атганд” оруулахыг хичээх гэсэн ородлдого гэж Гүржийн шүүхийн шийдвэр биелүүлэх яамны сайд мэдэгджээ.Гүржийн сөрөг хүчин шоронгийн хоригдлуудыг хэрцгийгээр тамласан дуулианы давалгаан дээр сонгуулиар ялж парламентын олонхи болж, шинэ Засгийн газар байгуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан