Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сонгуулийн өдөр дэлгүүрүүд хямдрал зарлаад байна
Америкийн дэлгүүр, зоогийн газрууд Ерөнхийлөгчийн сонгууль болох өдрийг тохиолдуулан сонгогчдыг дэмжих зорилгоор хямдрал, хүмүүсийг үнэгүй хооллох ажил зохион байгуулж байна. Мексикийн түргэн хоолны California Tortilla сүлжээ үйлчлүүлэгчиддээ “I voted” / би саналаа өгсөн / гэсэн наалт санал болгож, хэрчсэн мах, бяслаг, сонгинотой халуун пирожки үнэгүй өгч байна. Ийм хоол авахын тулд зүгээр л “би саналаа өгсөн” гэхэд болох гэнэ.
Канадын кофены Tim Horton"s бас л “би саналаа өгсөн” гэсэн наалтаар дуртай ундаагаа авсан худалдан авагчид үнэгүй пончик өгч байна. Тэд Мичиган мужийн сонгуулийн санал хураах хэд хэдэн газарт  сонгогчдод кофе, кексээр үйлчилж байгаа гэнэ. Автомашин түрээсэлдэг компани цагийн хөлсөө хоёр дахин хямдруулжээ. Их дэлгүүрийн Macy"s сүлжээ бараагаа 15-20 хувь хямдруулсан бол хямдралтай бараа худалдан авахын тулд захиалгаа “Сонгох” гэсэн үгтэй хамт өгөх гэнэ. Пивоор үйлчилдэг Capitol City Brewing Company-ийн сүлжээ ресторанууд сонгулуийн дүн гарахыг хүлээсэн үйлчлүүлэгчиддээ өдөржингөө хүйтэн пивоо хямдруулан зарах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан