Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын сонгуулийн дүн гарч эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхнээсээ дуусч, зарим муж дүнгээ гаргаж эхэлсэн байна. Урьдчилсан дүнгээ гаргасан зарим мужийн гуравт нь буюу Индиана, Кентаки, Баруун Виржинияд Митт Ромни ялалт байгуулсан гэдэг мэдээ ирсэн бол Вермонт мужид Барак Обама ялсан байна.    Сонгуулийн дүнг шийдэхэд маш чухал үүрэгтэй сонгуулийн коллегийн саналаар ч Митт Ромни тэргүүлж яваа гэнэ. Одоогоор М.Ромни коллегийн гишүүдийн 24-ийнх нь дэмжлэгийг авсан бол Б.Обама гурвыг өөрийн болгожээ. Гэхдээ сонгуулийн ерөнхий дүнг эхэн үеийн мужуудын дүнгээр төсөөлвөл учир дутагдалтай юм. Сонгуулийн дүнг шийддэг савлагаатай тойрогт нэр дэвшигчдийн хэн нь олонхийн санал авснаар ялагч нь тодордог учиртай.  Охайо зэрэг тэдгээр мужуудын дүн хараахан гараагүй байгаа учир ялагчийг тааварлах хэтэрхий эрт байна.
Сонгуулийн ирцийн талаарх дүн мэдээ хараахан гараагүй байгаа ч америкчууд энэ удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцож буйг ажиглагчид тэмдэглэж байна. Сонгууль эхлэхээс өмнө гэхэд 30 сая гаруй иргэн урьдчилан саналаа өгөөд байсан юм.
Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни эцсээ хүртэл сонгуулийн сурталчилгаагаа хийж, савлагаатай мужуудад өөрөө очиж байсан бол Барак Обама сонгуулийн өдөр төрөлх Чикаго хотдоо нам гүм байдалтай, сонгуулийн дүн хүлээж суугаа гэнэ. Сонгуулийн урьдчилсан дүн хэдхэн цагийн дараа нэгдсэн байдлаар гарна гэж мэдээлж байна. 

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан