Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Хуссейн Обама
АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдохуйц олонхийн санал аваад байгаа Барак Обама 1961 оны наймдугаар сарын 4-нд Хавайд төрсөн.

АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа анхны африк гаралтай иргэн. Гэхдээ тэрээр боолын удамт биш Кенийн оюутны хүү юм.  АНУ-ын ерөнхийлөгчөөр 2009 оны нэгдүгээр сарын 20-нд сонгогдохын өмнө Иллинойс мужаас АНУ-ын сенатчаар ажиллаж байсан.

Колумбын их сургууль, Харвардын их сургуулийн эрхзүйн сургууль дүүргэснийхээ дараа сургуулийнхаа «Harvard Law Review» хэвлэлийн редактораар ажиллаж байж. Дараа нь 1992-2004 онд Чикагогийн их сургуулийн хуульзүйн салбар сургуульд багшилж энэ хугацаандаа 1997-2004 онд Иллинойс мужийн  сенатад сонгогдож байжээ.

2000 онд АНУ-ын төлөөлөгчдийн танхимд, 2003 онд АНУ-ын сенатад өрсөлдсөн ч амжилт ологүй гэдэг. 2004 оны долдугаар сард тэр АНУ-ын Ардчилсан намын  үндэсний их хурал дээр үг хэлсэн нь улс төрийнх нь карьерийг өсгөж энэ оныхоо арваннэгдгээр сард 70 хувийн саналаар АНУ-ын сенатын гишүүн болжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаагаа 2007 оны хоёрдугаар сард тавьснаар 2008 онд Ардчилсан намын их хурлаар дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Жозеф Байдентай хамт нэр дэвшсэн юм.

2009 оны сонгуулиар түүнтэй Бүгд найрамдах намаас Жон Маккейн нэр дэвшиж өрсөлдөхөд Барак Обама төлөөлөн сонгогчдын 365 санал авч АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Олон улсын дипломат харилцаа 2009 оны аравдугаар сарын 9-нд “олон улсад хүмүүсийн дипломат харилцаа, хамтын ажиллагаа бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасны төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.

Ийнхүү тэрээр Теодор Рузвельт, Вудро Вильсон нарын дараа Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан