Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Баяр дуусч, Б.Обама ажилдаа оров
Барак Обамагийн ялалтын баяр тийм ч удаан үргэлжлэхгүй нь. Сонгуулийн дүн гарсны дараа буюу лхагва гаригт Уолл Стритэд хөрөнгийн биржүүдийн индекс унаж, хаах үедээ 323-тай байсан нь энэ жилийн хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Тиймээс санхүүгийн энэ асуудлыг зохицуулж, ажилдаа яаравчлан орохоор Б.Обама Чикагогоос Вашингтон руу нисэн иржээ.
Б.Обама сонгуулийн коллегиос 303 санал цуглуулж 206 саналтай өрсөлдөгч Митт Ромнигоос илт давуу ялалт байгуулсан ч одоо түүнийг сонгуулийн ширүүн өрсөлдөөнөөс илүү хүнд нөхцөл байдал хүлээж байна.

Эдийн засагч, шинжээчдийн анхааруулж буйгаар АНУ-ын санхүү эдийн засаг хямралаас дутахгүй хүнд байдалд ороход ойрхон байгаа аж. Учир нь, 2008 оны хямралын дараа АНУ-ын засаг захиргаанаас хэрэгжүүлсэн хямралын эсрэг хөтөлбөр энэ оноор дуусгавар болохын зэрэгцээ ирэх оноос батлан хамгаалах, боловсрол зэрэг хэд хэдэн салбарын төсвийг мэдэгдэхүйц хэмжээгээр танах юм. Тэгэхээр энэ бүхэн эдийн засгийг шоконд ч оруулж мэдэхээр байгаа аж.  Америкчууд Б.Обамад дахин дөрвөн жил ажиллах эрх олгосон ч амлалтаа биелүүлэхэд нь тийм ч амар байхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болсон Сенат, Конгрессын сонгуулийн дүн харуулж байна. Сенат болон Конгрессын суудалд өмнөхөөс төдийлэн ялгаа гараагүй бөгөөд, Сенатад Ардчилсан нам олонх болсон бол Конгрессыг Бүгд найрамдахчууд атгаж байна. Ийм нөхцөлд Б.Обама өөрийн санаачилсан бодлого хөтөлбөрийг Конгрессоор батлуулахын тулд өнгөрсөн дөрвөн жилийнхээс ялгаагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байгаа юм.



0 Сэтгэгдэл
ugaasaa yalalt tuuniih
Хамгийн их уншсан