Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадын Коммунист намын хурлын аюулгүй байдлыг 1,4 сая хүн сахин хамгаалж байна
Хятадын эрх баригч Коммунист намын их хурал эхэллээ. Хятад орныг ирэх 10 жилд удирдан залах хүмүүсийг нийтийн өмнө зарлан мэдэгдэх энэ хуралд оролцохоор 2000 гаруй төлөөлөгч Бээжингийн Ардын их танхимд хуран цуглараад байна. Долоо хоног үргэлжлэх хурлыг нээж Ерөнхийлөгч Ху Жинтао үг хэллээ. Тэрээр өнгөрсөн жилүүдийн олон амжилтаа дүгнээд, ирэх жилүүдийн зорилго зорилтуудаа танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ хөгжилд хүрэхийн тулд баялгийг бүтээж, хүн ард нь эв нэгдэлтэй байхын чухлыг онцолсон бол өнөөдрийн “China Daily” сонинд “Энэ удаагийн намын их хурлаар Хятад онцлог бүхий социализмын гайхамшгийг хэрхэн үргэлжлүүлэн бүтээх тухай хөндөн ярилцах болно гэж тэмдэглэжээ.

Коммунист намын их хурал яг хэдэн өдөр үргэлжилж, хэзээ чухал шийдвэрээ гаргахыг албан ёсоор нийтэд зарлаагүй ч хурлын төгсгөлөөр намын төв хороогоо сонгох бололтой. Намын төв хороог сонгосны дараа улс орны амьдралын талаар шийдвэр гаргах хамгийн дээд түвшний байгууллага болох Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг томилох юм. Гэхдээ хэнийг төв хорооны гишүүнээр сонгох, хэн Улс төрийн товчоонд очих зэрэг энэ томилгооны асуудал аль хэдийнэ хөшигний цаана шийдэгдчихсэн, одоо зөвхөн олон нийтэд зарлах нь үлдээд байгаа гэж ажиглагчид үзэж буй.
Тухайлбал, одоогийн улс төрийн товчооны есөн гишүүний хоёр нь буюу Ху Жинтао, Вен Зяабао нар огцорч, оронд нь Си Жинпин, Ли Көцян нар томилогдоно гэж аль эртнээс яригдаж байгаа билээ. Түүнчлэн улс төрийн товчооны гишүүдийн тоог долоо болгон цөөлнө гэсэн яриа ч бий. Энэ долоон суудалд Ерөнхий сайдын орлогч Ван Кишан, Жан Дежиан суртал ухуулгын газрын дарга Лиу Юншан, намын зохион байгуулалтын хэлтсийн дарга Ли Юанчао нар очно гэсэн таамаг байгаа юм.

10 жил тутамд болдог Коммунист намын их хурлын “аюулгүй байдал”-ыг сахин хамгаалахад Бээжинд сайн дурын 1,4 сая хүн ажиллаж байгаа гэнэ. Хурлын үеэр элдэв үймээн самуун, эсэргүүцлийн жагсаал цуглаан гаргахгүй байхын тулд гудамжны үйлчилгээг хааж, зарим газраар таксины цонхыг хүртэл онгойлгохыг хориглосон журам мөрдөж байгаа аж.
1949 онооы хойш Хятадын эрхийг барьж буй Коммунист нам 83 сая гишүүнтэй. Үүний 77 хувь нь эрчүүд, гуравны нэг нь фермер, тариачид гэсэн тоо байдаг. Энэ намын аппарат болон төрийн агентлагуудад нийтдээ 6,8 сая хүн ажилладаг бөгөөд Засгийн газрын тэтгэлэг, гишүүнчлэлийн татвараар санхүүждэг байна. 2001 оноос намд бизнесмэнүүдийг элсэхийг зөвшөөрснөөс хойш намын “хөрөнгөтнүүд”-ийн тоо нэлээд өсч, энэ удаагийн хуралд гэхэд Хятадын хамгийн баян долоон хүн оролцож байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл