Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
87 жилийг хамтдаа туулсан хос
Энэтхэг гаралтай Карам Чанд, Катари Чанд хоёр 87 жилийг хамтдаа туулж, хамгийн олон жил хамтдаа амьдарсан хос хэмээх Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. 107 настай Карам, 100 настай Катари Чанд гуай 1945 онд гэр бүл болсноос хойш өдгөө найман хүүхэд, 28 ач зээгээрээ хүрээлүүлэн Английн Брэдфорд хотноо амьдарч байна. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн жил Гиннесийн өмнөх амжилтаас даруй таван жилээр урт байгаа юм.
Тэд ингэж өндөр насалж, урт удаан хамтдаа амьдарсныхаа нууцыг бие биеийнхээ үгийг сонсч, дандаа хамт байсны ач хэмээн ярьжээ. Орчин үеийн гэр бүлүүд ажил төрөл, зугаа цэнгэл, үзэж харах зүйлд хэтэрхий автаад бие биедээ зориулах цаг хомс болсон, нэгнийхээ үгийг сонсохоо больсон нь  гэр бүлийн амьдрал бат бэх биш байгаагийн гол шалтгаан гэж ноён Карам Чанд үздэг байна. Харин урт насалж буйн нууцаа гэрийн эзэгтэй Катари гуай тайлбарлахдаа орой бүр нөхөр, үр хүүхдүүддээ шинэ ногоогоор хоол хийж өгч, эрүүл хооллосны ач гэж хэлж байна. Тэдний гэр бүлийнхэн цагаан хоолтон учраас Катари Чанд орой бүр ногоогоор амттай сайхан хоол бэлтгэх гэж хичээж иржээ. Карам Чанд гуай хөгжилтэй, наргианч хүн учраас эхнэрээ байнга инээлгэдэг нь тэд өндөр насалж, хамтдаа урт удаан амьдарч буйн бас нэг нууц гэнэ.


Катари Чандын 100 насны ойн баяр
0 Сэтгэгдэл
Ene 2 buural shig iim olon jiliig hanitaigaa hamt urguruulbel mon saihnaa.hicheenee.
Хамгийн их уншсан