Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Далай ламыг дахиад л шүүмжлэв
Хятадын эрх баригчид Далай ламыг дахиад л шүүмжилж, Түвдийн талаар сануулга өгчээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж Түвдэд үе үе гарч буй тэмцлийн нэг хэлбэр болох зулын гол болж, өөрийгөө шатаах явдлыг Далай лам өөгшүүлэн дэмжиж байна хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оноос хойш Түвдэд 70 гаруй хүн Бээжингийн дэглэмийг эсэргүүцэн амьдаараа зулын гол болоод байгаа юм. Үүнийг Далай лам өөгшүүлэн, Түвдэд эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээж байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа бол Дээрхийн гэгээнтэн үүнд хариулт өгөхдөө “Тэд намайг буруутгахын оронд энэ бүх тэмцэл юунаас үүдэн гарч байгааг нухацтай бодох хэрэгтэй” гэжээ.
Далай лам сүүлийн хэдэн өдөр Японд айлчилж байгаа нь тус улстай газар нутгийн маргаантай байгаа Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн бололтой.
Хятадын эрх баригчид Далай ламыг дахиад л шүүмжилж, Түвдийн талаар сануулга өгчээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж Түвдэд үе үе гарч буй тэмцлийн нэг хэлбэр болох зулын гол болж, өөрийгөө шатаах явдлыг Далай лам өөгшүүлэн дэмжиж байна хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оноос хойш Түвдэд 70 гаруй хүн Бээжингийн дэглэмийг эсэргүүцэн амьдаараа зулын гол болоод байгаа юм. Үүнийг Далай лам өөгшүүлэн, Түвдэд эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээж байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа бол Дээрхийн гэгээнтэн үүнд хариулт өгөхдөө “Тэд намайг буруутгахын оронд энэ бүх тэмцэл юунаас үүдэн гарч байгааг нухацтай бодох хэрэгтэй” гэжээ. Далай лам сүүлийн хэдэн өдөр Японд айлчилж байгаа нь тус улстай газар нутгийн маргаантай байгаа Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























