Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Цаснаас болж хаагдсан замыг нээжээ
Энэ сарын 10-ны өдөр цас бороо холилдон орсноос БНХАУ-ын Жининээс Бээжин хүртэлх хурдны зам дээр мөсөн бүрхүүл үүсч, замын хөдөлгөөн хаагдахад хүргэжээ. Ингэснээр мөн өдрийн өглөө нь Эрээний автовокзалаас Бээжин хот руу явж байсан унтлагын дөрвөн автобус Жан Бэй гэх жижиг сууринд түр саатсан байна.
Тэдгээр автобусанд 60 гаруй монгол иргэн зорчиж явсан бөгөөд Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газарт утсаар мэдээлэл өгсний дагуу Консулын газрынхан Эрээн хотын авто вокзалын удирдлагуудтай холбоо барихад “Мөсөн бүрхүүл хайлж, аюулгүй гэж үзсэн нөхцөлд замын хөдөлгөөн нээнэ. Ар араасаа зуу зуун машин дугаарлан, хэдэн км үргэлжлэх замын түгжрэл үүсгэсэн тул зорчигчдыг Эрээн рүү буцаах ямар ч боломжгүй” гэсэн хариултыг өгсөн байна.
Монголчууд буудалд хоёр хоног саатсан ба 12-ны өглөө авто зам хэвийн байдалд орсон тул Бээжин явах автобусандаа сууж, замд гарсан байна. Эрээн хот дахь Консулын газрынхан зарим иргэний хүсэлтээр УБТЗ-ын Замын Үүд өртөөний удирдлагад хандан, буцах тасалбарыг нь хоёр хоногоор сунгуулж туслалцаа үзүүлжээ гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл