Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхий сайдын ”шинэ стиль”

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун банкны салбарынхаа эрхэм ноёд, хатагтай нарт хэлэх үгээ хэтэрхий гүнзгий тунгаан бодоод, цамцных нь энгэр задгайрсныг ч мэдээгүй бололтой. Иймэрхүү байдалтай хэвлэлийн дуранд өртжээ. Тэрээр жил бүр болдог уламжлал болсон Лорд Мэрийн хүлээн авалтад оролцож буй нь энэ ажээ. Энэ удаа тэрээр банкны салбарынханд хандан үг хэлэхдээ улс орныхоо эдийн засгийг сэргээн босгоход банк,санхүүгийн салбар ямар чухал үүрэгтэй болохыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Ямар салбар 50 сая хүний данс, 11 сая хүний моргейжийн зээлийг дааж, хэдэн зуун тэрбум фунт стерлингийн зээлийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог билээ. Ямар салбар хоёр сая хүнийг, бас Лондонгийн хүн амын гуравны хоёрыг ажлын байраар хангадаг билээ. Мэдээж, энэ банк санхүүгийн салбар шүү дээ. Тиймээс асуудалд орсон банкуудыг хог дээр гаргана гэдэг бол Британийг л хог дээр хаяна гэсэн үг” гэх мэтчилэн онцолсон байна. Эрхэм Ерөнхий сайдын хэлэх үг ийм чухал байсан учраас тархин дотроо үг бэлдээд цамц хавиар юу болоод байгааг анзаараагүй биз ээ.

0 Сэтгэгдэл