Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Н.ДАШЗЭВЭГ: ИНФЛЯЦЫГ 4-5 ХУВЬД БАРИХ БОЛОМЖТОЙ
Инфляц өнгөрсөн сарын байдлаар жилийн 15 хувьтай гарч байна. Харин оны эхнээс 12.9 хувьтай байгаа юм. Есдүгээр сард оны эхнээс 12.2, жилийн 14.8 хувьтай гарсан. Өсөлтийн хурд бага зэрэг саарсан аж. Тухайлбал, аравдугаар сард 0.6 хувиар өсчээ. Урьд нь он гарснаас хойш сард 1-2.8 хувиар өсч байсан юм. Ер нь, сүүлийн саруудад инфляцад орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 4.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн судалгааг Статистикийн үндэсний хороо гаргасан.
Өнгөрсөн онд махны үнэ, бэлэн мөнгө тараалт инфляцад голлон нөлөөлдөг байсан. Харин сүүлийн гурав, дөрвөн сард инфляцад нөлөөлөх нь бага байгаа. Тухайлбал, Монголбанкны судалгаагаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгө буурсан. Аравдугаар сард гүйлгээнд 717.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь есдүгээр сарынхаас 28 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар буурсан аж. Харин мөнгөний нийлүүлэлт 7132.6 тэрбум төгрөг болж өсөв. Ингээд төв банкны тооцоогоор мөнгөний нийлүүлэлт есдүгээр сард 0.3 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 20.4 тэрбум төгрөг өссөн гэсэн үг. Өнгөрсөн онд иргэн бүрт сард 21 мянган төгрөг, эх орны хувь хүртээж байсан явдал нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, инфляц дээш тэмүүлэхэд нөлөөлж байв. Эдүгээ махны эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байгаа тул инфляцад хүчтэй нөлөөлөхгүй байгаа аж.
Монголбанк ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулна. Тэр дундаа найман хувьтай барихаа мэдэгдсэн. Тэгэхдээ инфляцад нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийг өсгөхгүй тогтвортой байлгана. Энэ нь инфляц буурах нэг нөхцөл болно гэж үзэж буй юм. Мөн Засгийн газар улсын төсвийг хэт тэлэхгүй, бэлэн мөнгө тараахгүй байх нь инфляц өсөхгүй байх нэг үндэс гэдэг. Иймд төв банк Засгийн газартай хамтарч бие бие ойлгож ажиллах нь чухал гэж буй билээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх жилээс хэрэгжиж эхлэх тул төсвийн тэлэлтийн хурд саарах болно гэж эдийн засагчид үзэж буй юм. Манайд эрэлтээс үүдэлтэй инфляц давамгайлдаг гэдэг. Энэ нь эдийн засгийн өсөлт, бэлэн мөнгө тараахтай шууд холбоотой. Учир нь, иргэдийн гар дээрхи мөнгө нэмэгдэхийн хэрээр эрэлт өсч, инфляц хөөргөхөд хүргэдэг аж. Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэгээс инфляцыг нэг оронтой тоонд оруулах боломжтой эсэхийг тодруулахад “Инфляцыг бууруулах боломж бий. Бүр 4-5 хувьд барих бололцоотой” хэмээсэн билээ.
Тэгэхээр зөв бодлого баримталж чадвал ирэх жилүүдэд инфляц монголчуудын халаасыг тэмтэрч хэдэн төгрөгийг нь үнэгүйдүүлэхгүй байж болох нь.
Инфляц өнгөрсөн сарын байдлаар жилийн 15 хувьтай гарч байна. Харин оны эхнээс 12.9 хувьтай байгаа юм. Есдүгээр сард оны эхнээс 12.2, жилийн 14.8 хувьтай гарсан. Өсөлтийн хурд бага зэрэг саарсан аж. Тухайлбал, аравдугаар сард 0.6 хувиар өсчээ. Урьд нь он гарснаас хойш сард 1-2.8 хувиар өсч байсан юм. Ер нь, сүүлийн саруудад инфляцад орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 4.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн судалгааг Статистикийн үндэсний хороо гаргасан. Өнгөрсөн онд махны үнэ, бэлэн мөнгө тараалт инфляцад голлон нөлөөлдөг байсан. Харин сүүлийн гурав, дөрвөн сард инфляцад нөлөөлөх нь бага байгаа. Тухайлбал, Монголбанкны судалгаагаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгө буурсан. Аравдугаар сард гүйлгээнд 717.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь есдүгээр сарынхаас 28 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар буурсан аж. Харин мөнгөний нийлүүлэлт 7132.6 тэрбум төгрөг болж өсөв. Ингээд төв банкны тооцоогоор мөнгөний нийлүүлэлт есдүгээр сард 0.3 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 20.4 тэрбум төгрөг өссөн гэсэн үг. Өнгөрсөн онд иргэн бүрт сард 21 мянган төгрөг, эх орны хувь хүртээж байсан явдал нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, инфляц дээш тэмүүлэхэд нөлөөлж байв. Эдүгээ махны эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байгаа тул инфляцад хүчтэй нөлөөлөхгүй байгаа аж.
Монголбанк ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулна. Тэр дундаа найман хувьтай барихаа мэдэгдсэн. Тэгэхдээ инфляцад нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийг өсгөхгүй тогтвортой байлгана. Энэ нь инфляц буурах нэг нөхцөл болно гэж үзэж буй юм. Мөн Засгийн газар улсын төсвийг хэт тэлэхгүй, бэлэн мөнгө тараахгүй байх нь инфляц өсөхгүй байх нэг үндэс гэдэг. Иймд төв банк Засгийн газартай хамтарч бие бие ойлгож ажиллах нь чухал гэж буй билээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх жилээс хэрэгжиж эхлэх тул төсвийн тэлэлтийн хурд саарах болно гэж эдийн засагчид үзэж буй юм. Манайд эрэлтээс үүдэлтэй инфляц давамгайлдаг гэдэг. Энэ нь эдийн засгийн өсөлт, бэлэн мөнгө тараахтай шууд холбоотой. Учир нь, иргэдийн гар дээрхи мөнгө нэмэгдэхийн хэрээр эрэлт өсч, инфляц хөөргөхөд хүргэдэг аж. Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэгээс инфляцыг нэг оронтой тоонд оруулах боломжтой эсэхийг тодруулахад “Инфляцыг бууруулах боломж бий. Бүр 4-5 хувьд барих бололцоотой” хэмээсэн билээ.
Тэгэхээр зөв бодлого баримталж чадвал ирэх жилүүдэд инфляц монголчуудын халаасыг тэмтэрч хэдэн төгрөгийг нь үнэгүйдүүлэхгүй байж болох нь.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл























