Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадын шинэ удирдагчдыг өнөөдөр нэрлэнэ
Энэ сарын 18-нд эхэлсэн Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал намын Төв хороог 205 жинхэнэ болон 171 орлогч гишүүнтэйгээр байгуулаад байна.  Төв хорооны бүрэлдэхүүнд Хятадын ирээдүйн удирдлага болно хэмээн яригдаад байгаа  БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин, ерөнхий сайдын орлогч Ли Кэцян нар орсон талаар Синьхуа агентлаг онцлон мэдээлсэн байна.
Шинээр байгуулагдсан Төв хорооны анхдугаар бүгд хурал өнөөдөр болж ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоо, Байнгын хороод, мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Ажиглагчид Си Жиньпинийг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болоод, дараа нь БНХАУ-ын дарга болно гэж байгаа бол Ли Кэцяныг ХКН-ын УТТ-ны бүрэлдэхүүнд үлдэж, ирэх гуравдугаар сард Засгийн газрын тэргүүн болно гэж таамаглаж байна.
Улс төрийн товчооны нийт есөн гишүүний үлдэх долоон гишүүн, энэ дотор БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао, хууль тогтоох дээд байгууллагын  байнгын хороон дарга У Банго нар шинэ Төв хорооны бүрэлдэхүүнд багтаагүй байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан