Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эрдэнэтэд гурав дахь түнш хайж байна
Оросын Засгийн газрыг төлөөлж манай “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростехнологи”-ийн ерөнхий захирал Сергей Чемезов уулын баяжуулахх Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын зөвлөлд оросын эзэмшдэг 49, монголын эзэмшдэг 51 хувийг хорогдуулан гуравдахь түншид худалдах санал тавьжээ. Гэхдээ яг хэдий хувийг нь худалдах талаар тодорхой тоо хэлсэнгүй. Эрдэнэт бол Ази дахь зэс, молибдений олборлох, боловсруулах томоохон үйлдвэр. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибдений концентрат үйлдвэрлэдэг үйлдвэр. Хамтарсан үйлдвэрийн энэ жилийн цэвэр ашиг 145,9 сая ам.доллар болох тооцоо байгаа. “Ростехнологи”-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол 2008-2011 онд Эрдэнэтийг дахин тоноглож шинэчлэл хийхэд 402,2 сая ам.доллар зарцуулсан бол 103,2 сая нь цэвэр ашиг байжээ. Энэ гурван жилд нийтдээ 140 орчим сая ам.долларын ногдол ашиг  тараасан байна. Сергей Чемезов “Гурав дахь түнш олсноор хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэлийн дамжлагыг шинэчлэх, сайжруулахад оруулах хөрөнгийг өсгөх боломжтой болно” гэсэн байна. Гэхдээ тэрээр олон улсын томоохон тоглогч байвал дээр гээд тухайлбал Оюу толгойг эзэмшдэг Рио Тинто ч юм уу, BHP Billiton ч юм уу,  Glencore, эсвэл Оросын зэс үйлдвэрлэгч  “Норникель”, Уралын зэсийн үйлдвэр, Удаконы лиценз зээмшигч  “Металлоинвест” байж болох юм гэжээ. “Норникель”-ийн ойрын эх сурвалж  хэдийгээр монголын тал сонирхолтой байгаа ч “Эрдэнэт”-ийн хувийг худалдан авахаар одоохондоо яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэж байна. Харин энэ хувийг худалдсан мөнгөө “Ростехнологи” Орост зэс боловсруулах шинэ үйлдвэр барихад оруулах бодолтой байгаагаа төлөөлөгч нь цухуйлгасан байна. “Зэс боловсруулах хамтарсан шинэ үйлдвэр байгуулах нь зах зээлд гарах шинэ боломж бий болгоно” гэж Сергей Чемезов тэмдэглэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Монголчууд одоо Оросуудаас бүх хувиа авах цаг болсон. Эрдпэнэтийг ашиглалтанд оруулах үед хорин жилийн дараа барьсан зардлаа нөхөөд Монголынх болно гэж байсан. Одоо энэ хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн. 100 хувь Монголынх болох ёстой. Тэр үеийн хүмүүс үүнийгш мэдэж л байгаа. Надаас өөр хэн ч үүнийг санахгүй байна гэж үү.
demii l sanagdaj bn, orosuudad odoo itgej bolohgui shuu
Хамгийн их уншсан