Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Израилын нисэх хүчний бөмбөгөнд зургаан сэтгүүлч өртөж шархадлаа

Газын зурваст болж байгаа мөргөлдөөн тав дахь хоногтоо үргэлжилж Израил, палестины алан хядагч “Хамас” бүлэглэлийн хооронд тулаан болсоор байна. Өнгөрсөн шөнө израилын нисэх хүчин палестины хэвлэл мэдээллийн компани, мэдээллийн агентлаг  байрлаж ажлаа явуулдаг “Аль-Шава” бизнес төвийг бөмбөгдлөө гэж палестины хэвлэлүүд мэдээллээ. Энэ үеэр зургаан сэтгүүлч шархадсан байна.

Палестины мэдээллийн “Ма’ ан” агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр  тус барилгын 11 дүгээр давхарт ажилладаг “Аль-Кудс” телекомпани бөмбөгөнд илүүтэй өртсөн байна. Тэгээд ч шархадсан зургаан сэтгүүлчийн тав нь энэ компаний ажиллагсад байжээ. Тэдний нэг нь бүр хөлөө тайруулахаар шархаджээ.
Энэ барилгад палестины мэдээллийн агентлагуудаас гадна барууны хэвлэл мэдээллийн байгууллагууд, италийн RAI, болон немцийн нэвтрүүлгийн ARD  компанийн албан байрууд ч байдаг юм байна. 14-ний өдөр израилын нисэх онгоцууд бөмбөгдөх үеэр 11 настай хүү амь үрэгдсэн гэж Би-Би-Си-гийн араб хэл дээр нэвтрүүлгээ дамжуулдаг төвийн сэтгүүлч мэдээлж байна.

Өнгөрсөн тав хоногийн мөргөлдөөний улмаас Газын зурваст 47 палестин иргэн амиа алдаад байгаагийн тал хувь нь энгийн иргэд, 12 нь хүүхэд байна. Израилын нисэх хүчин энэ хугацаанд Газын зурваст агаараас 950 удаа цохилт өгчээ.
“Хамас” бүлэглэлийнхэн хариуд нь Израилын газар нутаг руу 500 пуужин харвасны уршгаар гурван хүн амь үрэгдэж хэдэн арван хүн шархадсан байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан