Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Олон хүүхэд осолдсон хэргээс болж сайд огцорлоо

Египетийн Асьют мужид сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж 47 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсын Тээврийн сайд Махаммед Ришад аль-Матани огцорсноо мэдэгдлээ. Түүний энэ жишээг Египетийн төмөр замын байгууллагын тэргүүн бас дагасан байна. Хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа ч ослын шалтгааныг яг тогтоогоогүй байна. Эхний таамгаар жолооч урьдчилсан анхааруулга дохиог анхааралгүйгээр гарцаар гарсан гэж байгаа бол нөгөө нэг таамаглалаар урьдчилсан анхааруулга дохио ажиллахгүй байсан болохоор жолооч ирж байгаа галт тэргийг анзааралгүй гарцаар гарсан гэж байна. Автобусанд 60 орчим сурагч явж байсан бололтой. Египетийн ерөнхийлөгч  Мухаммед Мурси нэрвэгдэгсдийн гэр бүлийнхэнд тусламж олгож, ослын  шалтгааныг түргэн тогтоохыг үүрэг болгосны дагуу нас барагсдын ар гэрийнхэнд  таван мянган фунт буюу 900 ам.доллар, шархдагсдын гэр бүлд 160 ам.доллар олгохоор болжээ.
Хууль сахиулах байгууллагынхан төмөр замын албан хаагчид, тухайн хэсгийг хариуцсан албан тушаалтнуудыг байцааж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан