Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обамагийн зургаан цагийн айлчлал
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бирм улсад зургаан цагийн айлчлал хийхээр ирээд байна. Гэхдээ хагас өдөр ч хүрэхгүй энэхүү айчлал Бирмийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Тус улс олон арван жил үргэлжилсэн цэргийн дэглэмээсээ ангижирч, ардчилсан нийгэм  рүү алхам алхмаар ойртож явааг сайшаан үнэлж буйгаа харуулахаар АНУ-ын Ерөнхийлөгчийн ийнхүү айлчлал хийж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт Бирмийн худалдаа арилжааны төв болсон Рангүүн хотод газардсан Б.Обама тус улсын Ерөнхийлөгч Тейн Шейн болон Мьянмарын ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Аун Сан Су Читэй уулзахаас гадна Рангүүний их сургуульд үг хэлэх юм.   Түүнчлэн АНУ тус улсад 170 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийг Бирмийн ард түмэн найрсгаар угтан авсан ч зарим ажиглагч түүнийг хэтэрхий эрт Мьянмарт айлчиллаа хэмээн шүүмжилж байна. Одоо хүртэл улс төрийн хоригдлуудаа шоронгоос суллаж амжаагүй байгаа Бирмд айлчилсан нь яаруу хэрэг боллоо гэж ажиглагчид хэлж буй ч Б.Обама үүний хариуд “Хэрэв Бирмийн ардчиллыг төгс төгөлдөр болсон цагт ирнэ гэвэл маш удаан хүлээх хэрэгэтй болно” хэмээн мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан