Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Улсын өр зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсад нэр хүндтэй  “Стандарт энд Пүүрс”, “Фитч”, “Мүүдийз” гэсэн гурван компани тогтоожээ. Тэд 2012 оны зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” BB- “тогтвортой”,  “Мүүдийз  B1 “тогтвортой”, “Фитч B+ “тогтвортой” гэж тодорхойлсон байна. Тэгээд Монголын зээлжих зэрэглэл буурахад сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг тодорхойлжээ. Үүнд, улс төрийн тодорхой бус байдал, төсвийн тогтвортой байдлын тухай хууль бодитоор хэрэгжиж эхлээгүй, гаднаас хэт хараат эдийн засгийн бүтэцтэй буюу экспортын орлого буурч, гадаад тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл өндөр, улсын гадаад өр хэт их хурдацтайгаар өсөх хандлага бий гэсэн аж. Улсын өрийн тухайд  Засгийн газрын шууд баталгаатайгаар Хөгжлийн банк 600 сая ам.долларын үнэт цаас гаргасан. Дээр нь, дахиж Засгийн газрын 1.5-2.0 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгааг дурджээ.
Үүнээс гадна Монгол Улс зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх боломж байгааг ч бас өгүүлсэн байна. Тухайлбал,  эдийн засгийн халалт үүсч болзошгүй эрсдэлийг хааж, мөчлөг дагасан бодлогоос татгалзах,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай дагаж мөрдөх, төсвийг экспортын бүтээгдэхүүний үнийн бууралтаас хамгаалах, уул уурхайгаас  олох их хэмжээний орлогыг зөв зохистой зарцуулах тогтолцоог бүрдүүлэх, гадны нөхцөл байдлаас хэт хараат, савалгаа ихтэй жижиг эдийн засгийн хараат байдлыг багасган тогтворжуулах, төрөлжүүлэх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, инфляцыг нэг оронтой тоонд  буулгах, гадаад тэнцлээ сайжруулах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийг гадаад цочролоос хамгаалах нь чухал гэжээ.

Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан