Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обамагийн хэлний бэрхшээл
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэл халтирч, зөв буруу юм ярьснаасаа болж үе үе хэвлэлийн шоглолд өртдөг нэгэн. Үүний нэг ээлжит явдал өчигдөр тохиолдов. Тэрээр өчигдөр Бирмд айлчлал хийхээр ирэхдээ тус улсын ардчиллын төлөөх зүтгэлтэн Ан Сан Су Читэй уулзаж, тэдний гэрт зочилсон юм. Ардчиллын төлөөх тэмцлээсээ болж хэдэн арван жил гэрийн хорионд амьдарсан энэ эмэгтэйг дэлхий нийтээрээ мэддэг боловч нэрийг нь зөв дуудахад тийм ч амаргүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн Б.Обама хүртэл түүний нэрийг удаа дараа буруу дуудаж ичгэвтэр байдалд оржээ. Гэхдээ ноён Ерөнхийлөгч буруу хэлж буйгаа огтхон ч мэдэхгүй хэд хэдэн удаа Ан Ян Су Чи хэмээн хэлжээ. Хатагтай Ан Сан Су Чи угаас тэвчээртэй хүн учир Б.Обамагийн алдааг залруулахыг яараагүй бололтой, түүнд юу ч хэлэлгүй өнгөрсөн тухай “The New York Times” сонинд бичжээ. Үүнээс гадна ноён Ерөнхийлөгч Бирмийн тухай үг хэлэхдээ Мьянмар гэдэг нэрээр нь хэлсэн нь дипломатчидаас шүүмжлэл хүлээжээ. Мьянмар хэмээх Бирмийн шинэ нэрийг АНУ-ын Засаг захиргаа, Бирмийн сөрөг хүчнийхэн хэрэглэхээс татгалздаг юм.

0 Сэтгэгдэл