Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Барак Обама цацагт хяруулыг өршөөлөө
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш тэмдэглэх Талархлын баярын өдрөөр Цагаан ордны зоогийн ширээг чимэх ёстой байсан цацагт хяруулыг өршөөн хэлтрүүлжээ.
Талархлын өдрөөр зоогийн ширээг цацагт хяруулаар чимдэг энэ уламжлал 1947 оноос эхтэй гэнэ. Тэгэхэд Цацагт хяруулын үндэсний холбоо, Шувууны аж ахуй эрхлэгчдийн үндэсний зөвлөлөөс АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнд цацагт хяруул бэлэглэж байсан юм байна.
1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди уламжлалыг эвдэж анх удаа “Хөөрхийг амьд үлдээ” гэж хэлсэн гэдэг. Гэхдээ л цацагт хяруулыг шууд л Цагаан ордны гал тогоо руу илгээдэг хэвээр байсаар 1989 онд өршөөн амийг нь хэлтрүүрлэх нь албан ёсных болжээ. Эцэг Жорж Буш анх цацагт хяруулыг албан ёсоор өршөөж ёслол үйлдсэн юм байна. Гэхдээ сонгож авсан цацагт хяруул нь энэ ёслолын үеэр биеэ зөв авч явж, эелдэг байвал түүнийг өршөөж хүүхдийн ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн рүү илгээдэг болжээ.

Цагаан ордны хэрэглэх цацаг хяруулыг Виржини мужийн Харрисонберг хотын ойролцоох Нэнси Миллер болон Крейгийн фермээс тусгай цуваагаар авчирдаг байна. Энэ фермд нийтдээ 43 мянган цацагт хяруул бий. Шувуу ойролцоогоор 18 кг татдаг гэнэ. Миллерийн гэр бүлийнхэн Цагаан ордны цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслолд оролцдог байна.
Өршөөл үзүүлэх ёслолын өмнөх хоёр шөнө цацаг хяруул хотын төвд хамгийн алдартай W зочид буудалд тухална. Ерөнхийлөгчийн өршөөлд орсон шувуу нийслэлээс холгүй Жорж Вашингтоны дэргэдэх “Mount Vernon” гэдэг газар луу явж тэтгэвэртээ гардаг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш тэмдэглэх Талархлын баярын өдрөөр Цагаан ордны зоогийн ширээг чимэх ёстой байсан цацагт хяруулыг өршөөн хэлтрүүлжээ. Талархлын өдрөөр зоогийн ширээг цацагт хяруулаар чимдэг энэ уламжлал 1947 оноос эхтэй гэнэ. Тэгэхэд Цацагт хяруулын үндэсний холбоо, Шувууны аж ахуй эрхлэгчдийн үндэсний зөвлөлөөс АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнд цацагт хяруул бэлэглэж байсан юм байна.
1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди уламжлалыг эвдэж анх удаа “Хөөрхийг амьд үлдээ” гэж хэлсэн гэдэг. Гэхдээ л цацагт хяруулыг шууд л Цагаан ордны гал тогоо руу илгээдэг хэвээр байсаар 1989 онд өршөөн амийг нь хэлтрүүрлэх нь албан ёсных болжээ. Эцэг Жорж Буш анх цацагт хяруулыг албан ёсоор өршөөж ёслол үйлдсэн юм байна. Гэхдээ сонгож авсан цацагт хяруул нь энэ ёслолын үеэр биеэ зөв авч явж, эелдэг байвал түүнийг өршөөж хүүхдийн ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн рүү илгээдэг болжээ.

Цагаан ордны хэрэглэх цацаг хяруулыг Виржини мужийн Харрисонберг хотын ойролцоох Нэнси Миллер болон Крейгийн фермээс тусгай цуваагаар авчирдаг байна. Энэ фермд нийтдээ 43 мянган цацагт хяруул бий. Шувуу ойролцоогоор 18 кг татдаг гэнэ. Миллерийн гэр бүлийнхэн Цагаан ордны цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслолд оролцдог байна.
Өршөөл үзүүлэх ёслолын өмнөх хоёр шөнө цацаг хяруул хотын төвд хамгийн алдартай W зочид буудалд тухална. Ерөнхийлөгчийн өршөөлд орсон шувуу нийслэлээс холгүй Жорж Вашингтоны дэргэдэх “Mount Vernon” гэдэг газар луу явж тэтгэвэртээ гардаг байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























