Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадууд 220 давхар барилгыг гурван сарын дотор барина
Дэлхийн хамгийн өндөр барилга хэдхэн сарын дараа урд хөршид сүндэрлэн босох нь. Хятадын Тогтвортой барилга корпорацын мэдэгдэж буйгаар тус улсын зүүн өмнөд хэсгийн Хунан мужийн Чанша хотод 220 давхар барилга барихаар төлөвлөж буй бөгөөд хамгийн сонирхолтой нь нэгдүгээр сараас эхлэх барилгын ажлыг 90 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж төслийг хэрэгжүүлэгчид амлаж байна. Энэ нь өдөрт л таван давхрыг барина гэсэн үг юм. Үүгээрээ хятадууд нэгдүгээрт дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн рекордыг эвдэх, хоёрдугаарт хамгийн хурдан барьсан гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготой ажээ.
“Тэнгэрийн хот” нэртэй эл барилга өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж буй Дубайн Бурж Халифагаас 10 метрээр өндөр байх ажээ. Мөн барилгын ажлын гүйцэтгэлээрээ Бурж Халифагаас даруй 24 дахин хурдах байх юм. Энэхүү аварга том барилга дотор 30 мянган хүн амьдрах багтаамжтай орон сууц, сургууль, эмнэлэг байхын зэрэгцээ дээвэр дээрээ нисдэг тэрэг буухад зориулсан 17 талбайтай байх аж.
Энэхүү барилгын ажлыг “Broad” хэмээх маш хурдан хугацаанд барилга барьдгаараа алдартай компани гүйцэтгэх гэнэ. Тэд 15 давхар барилгыг ердөө хоёр хоногийн дотор, 30 давхар барилгыг 15 хоногийн дотор барьж байсан туршлагатай. Тэд жирийн барилгыг бодвол арай бага цемент, цутгамал, арай бага ган төмөр ашигладаг гэнэ.
Тэгэхээр энэ барилга лав чанаргүй эд болно гэж шүүмжлэх хүн байгаа ч компаний удирдлагын зүгээс “Тэнгэрийн хот” 9,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ч тэсвэрлэх болно хэмээн амлаж байна.
Дэлхий нийтэд гайхамшгийг мэдрүүлнэ хэмээж буй уг барилгыг суурийг энэ сарын сүүлчээр цутгаж эхлэх ажээ.
ugui de yum uneneeree baisan ni deer manaihan l muug ni avchraad baigaa bolohoos ene zergiig china hiideg yum aa 30 davharyg herehen ugsarsnyg haraagui yu barih bish ugsarch baigaa yum
ЭНЭ НЬ 4 САРЫН ДАРАА НУРААСАЙ
Дэлхийн хамгийн өндөр барилга хэдхэн сарын дараа урд хөршид сүндэрлэн босох нь. Хятадын Тогтвортой барилга корпорацын мэдэгдэж буйгаар тус улсын зүүн өмнөд хэсгийн Хунан мужийн Чанша хотод 220 давхар барилга барихаар төлөвлөж буй бөгөөд хамгийн сонирхолтой нь нэгдүгээр сараас эхлэх барилгын ажлыг 90 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж төслийг хэрэгжүүлэгчид амлаж байна. Энэ нь өдөрт л таван давхрыг барина гэсэн үг юм. Үүгээрээ хятадууд нэгдүгээрт дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн рекордыг эвдэх, хоёрдугаарт хамгийн хурдан барьсан гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготой ажээ. “Тэнгэрийн хот” нэртэй эл барилга өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж буй Дубайн Бурж Халифагаас 10 метрээр өндөр байх ажээ. Мөн барилгын ажлын гүйцэтгэлээрээ Бурж Халифагаас даруй 24 дахин хурдах байх юм. Энэхүү аварга том барилга дотор 30 мянган хүн амьдрах багтаамжтай орон сууц, сургууль, эмнэлэг байхын зэрэгцээ дээвэр дээрээ нисдэг тэрэг буухад зориулсан 17 талбайтай байх аж.
Энэхүү барилгын ажлыг “Broad” хэмээх маш хурдан хугацаанд барилга барьдгаараа алдартай компани гүйцэтгэх гэнэ. Тэд 15 давхар барилгыг ердөө хоёр хоногийн дотор, 30 давхар барилгыг 15 хоногийн дотор барьж байсан туршлагатай. Тэд жирийн барилгыг бодвол арай бага цемент, цутгамал, арай бага ган төмөр ашигладаг гэнэ.
Тэгэхээр энэ барилга лав чанаргүй эд болно гэж шүүмжлэх хүн байгаа ч компаний удирдлагын зүгээс “Тэнгэрийн хот” 9,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ч тэсвэрлэх болно хэмээн амлаж байна.
Дэлхий нийтэд гайхамшгийг мэдрүүлнэ хэмээж буй уг барилгыг суурийг энэ сарын сүүлчээр цутгаж эхлэх ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ЗОЧИН 00
МУУ ШҮҮ
2012.11.26
2012.11.25
2012.11.24
























