Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Facebook-ийн комментоос болж баривчлагджээ
Энэтхэгийн Палгар хотод Шахин Дада хэмээх эмэгтэйг “Facebook” хуудсандаа бичсэн комментоос нь болж баривчилжээ. Тэрээр улстөрч Бол Такерэйгийн үхлийн дараа Мумбайг хаасныг шүүмжилсэн утгатай пост өөрийн хуудсандаа бичжээ. Гэтэл түүнийг, мөн түүний комментэд “like” дарсан найзыг нь мөн баривчилсан байна. Энэ явдалд Шахин Дада бүр шоконд орсноор барахгүй олон арван хүн, тэр дундаа Энэтхэгийн мэдээлэл харилцаа холбооны сайд гайхан цочирдсоноо мэдэгджээ. Хүний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд хэтэрхий бүдүүлгээр халдсан энэ хэргийг шүүмжлэгчид олон байгаагаас баригдсан хоёрыг батлан даалтаар сулласан байна. Энэ хэргийн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Шахин Дадагийн авга эхийн эмнэлгийг үл мэдэгдэх этгээдүүд халдан сүйтгэж орхисныг цагдаагийнхан баривчилжээ. Тиймээс ердөө л нэг “Facebook”-т бичсэн комментоос бол гэр бүлээ аюулд учруулахыг хүсээхгүй Ш. Дада олон нийтээс хүлцэл өчжээ.
Гэвч энэ бүхэн шал утгагүй явдал гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэтхэгт сүүлийн үед энэ мэт олон нийтийн сүлжээ сайт, онлайн ертөнцөөр тарсан мэдээлэлд эмзгээр хандаж, хүний эрхэнд халдах явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал өнгөрсөн сард Рави Сринивасан хэмээх эрэгтэй Сангийн сайдынхаа хүүхдийг шүүмжилсэн мессеж Твиттерт бичсэнийхээ төлөө баривчлагдаж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Баруун Бенгал мужийн захиргаа нэгэн багшийг найздаа явуулсан и-мэйлээс нь болж баривчилж байжээ. Тэр цахилгаан шууданд сайд Маматаг шоглосон зураг байсан аж.
shal tenegyumaa nvsh
Энэтхэгийн Палгар хотод Шахин Дада хэмээх эмэгтэйг “Facebook” хуудсандаа бичсэн комментоос нь болж баривчилжээ. Тэрээр улстөрч Бол Такерэйгийн үхлийн дараа Мумбайг хаасныг шүүмжилсэн утгатай пост өөрийн хуудсандаа бичжээ. Гэтэл түүнийг, мөн түүний комментэд “like” дарсан найзыг нь мөн баривчилсан байна. Энэ явдалд Шахин Дада бүр шоконд орсноор барахгүй олон арван хүн, тэр дундаа Энэтхэгийн мэдээлэл харилцаа холбооны сайд гайхан цочирдсоноо мэдэгджээ. Хүний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд хэтэрхий бүдүүлгээр халдсан энэ хэргийг шүүмжлэгчид олон байгаагаас баригдсан хоёрыг батлан даалтаар сулласан байна. Энэ хэргийн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Шахин Дадагийн авга эхийн эмнэлгийг үл мэдэгдэх этгээдүүд халдан сүйтгэж орхисныг цагдаагийнхан баривчилжээ. Тиймээс ердөө л нэг “Facebook”-т бичсэн комментоос бол гэр бүлээ аюулд учруулахыг хүсээхгүй Ш. Дада олон нийтээс хүлцэл өчжээ. Гэвч энэ бүхэн шал утгагүй явдал гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэтхэгт сүүлийн үед энэ мэт олон нийтийн сүлжээ сайт, онлайн ертөнцөөр тарсан мэдээлэлд эмзгээр хандаж, хүний эрхэнд халдах явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал өнгөрсөн сард Рави Сринивасан хэмээх эрэгтэй Сангийн сайдынхаа хүүхдийг шүүмжилсэн мессеж Твиттерт бичсэнийхээ төлөө баривчлагдаж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Баруун Бенгал мужийн захиргаа нэгэн багшийг найздаа явуулсан и-мэйлээс нь болж баривчилж байжээ. Тэр цахилгаан шууданд сайд Маматаг шоглосон зураг байсан аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.11.21
























