Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сан-Францискод нүцгэн явахыг хориглолоо
АНУ-ын Сан Франциско хот олон нийтийн газар нүцгэлэхийг хоригложээ. Хотын хууль тогтоогчид саяхан баталсан хууль журмаар таваас дээш насны хэн ч болов олон нийтийн газар нүцгэн явахыг хориглосон байна. Гэвч хотын зарим иргэн үүнийг аль хэдийнэ эсэргүүцэж холбооны шүүхэд хандаад байгаа гэнэ. Хууль батлагдахаас өмнө хүртэл үүнийг эсэргүүцэн 20 гаруй хүн нүцгэнээр жагссан юм.
Ийм хууль батлах болсон нь хотын Кастро дүүрэг буюу ижил хүйстнүүдийн цуглардаг гол газарт нүцгэн эрчүүд явах нь нэмэгдлээ гэсэн гомдол удаа дараа ирснээс үүджээ. Олон нийтийн газар гэдэг хүн бүрт зориулагдсан орон зай учир ядаж хүн ёсны хамгийн наад захын биеэ авч явах соёлыг баримтлах нь зүйн хэрэг гэж хотын удирдлагууд мэдэгдэж байна. Хэрвээ хуулийг зөрчвөл эхний удаа хамгийн дээд тал нь 100 ам.доллараар торгох бөгөөд зөрчил нь хүндэрсэн тохиолдол 500 хүртэл ам.доллараар торгох, нэг жилээр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах ажээ.
АНУ-ын Сан Франциско хот олон нийтийн газар нүцгэлэхийг хоригложээ. Хотын хууль тогтоогчид саяхан баталсан хууль журмаар таваас дээш насны хэн ч болов олон нийтийн газар нүцгэн явахыг хориглосон байна. Гэвч хотын зарим иргэн үүнийг аль хэдийнэ эсэргүүцэж холбооны шүүхэд хандаад байгаа гэнэ. Хууль батлагдахаас өмнө хүртэл үүнийг эсэргүүцэн 20 гаруй хүн нүцгэнээр жагссан юм. Ийм хууль батлах болсон нь хотын Кастро дүүрэг буюу ижил хүйстнүүдийн цуглардаг гол газарт нүцгэн эрчүүд явах нь нэмэгдлээ гэсэн гомдол удаа дараа ирснээс үүджээ. Олон нийтийн газар гэдэг хүн бүрт зориулагдсан орон зай учир ядаж хүн ёсны хамгийн наад захын биеэ авч явах соёлыг баримтлах нь зүйн хэрэг гэж хотын удирдлагууд мэдэгдэж байна. Хэрвээ хуулийг зөрчвөл эхний удаа хамгийн дээд тал нь 100 ам.доллараар торгох бөгөөд зөрчил нь хүндэрсэн тохиолдол 500 хүртэл ам.доллараар торгох, нэг жилээр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























