Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ОРОН НУТАГТ ЛИТР ТҮЛШ 2500 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Нефть импортлогч ком­паниудад 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосноор шатахууны үнийн өсөлт, хомсдол нам дарагдсан гэж найдтал үгүй юм аа. Зөвхөн нийслэлийн хэмжээнд хянаж чадсан бололтой. Говь-Алтай аймаг руу томилолтоор явах замдаа Өвөрхангай айм­гаар дайрч шатахуунаа цэнэглэв. “Петровис” , “МТ”  шатахуун түгээх станц АИ-92 олгохгүй гэсэн тул аймгийн төвийг хэсэг тойрч давхисны эцэст “Шунхлай”-гаас арай л гэж шатахуун авах нь тэр. “Петровис” ШТС-ын түгээгчээс юунаас болоод шатахуун олгохгүй байгааг тодруулахад нөөц нь дууссан гэсэн хариулт өглөө. Говь-Алтай аймагт очтол томоохон нефть импортлогч компаниудаас гадна “Мон суль”, “Хөрс” зэрэг хувийн жижиг шатахуун түгээх станц олон байх аж. АИ-92, дизель түлш тус бүр 1950 төгрөг атлаа хязгаарлачихсан гээд бас л өгсөнгүй. Аймгийн төвд байрлах “МТ”-ын гурван ч шатахуун түгээх станцаар орж, таньж мэдэх хүнээр нь яриулсаар сүүлийнхээс нь шатахуунтай буцав. Шатахууны нөөц дууссан, хотоос нааш гарсан гэдэг хариултыг ажилтан нь өгч байх юм. Мөн Төв аймгийн Борнуур суманд гэхэд шатахуун олгохгүй дөрөв, тав хоножээ. Нөөц дууссан гэдэг шалтгаанаар олгохгүй байснаа хоёр хоногийн өмнө үнээ 150 төгрөгөөр нэмж “Далай” шатахуун түгээх станц  дизель түлшийг 1850 төгрөгөөр зарж эхэлжээ.

Борнуур сумын иргэн Х.Баатарын хэлснээр дизель түлшийг 2500 төгрөгөөр иргэд зарж байгааг хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Борнуурын хэмжээнд шатахуун байнга хомсддог юм уу?

-Жирийн үед гайгүй. Хавар тариалалтын өмнө, намар ургац хураалттай зэрэгцээд л хомсдчихдог. Орон нутгийн сонгуультай холбоотой шатахууны хомсдол үүсгэлээ л гээд хүмүүс яриад байгаа. Хараад байхад үнэн ч юм шиг. МАН-ын нөхдүүд нь машинтайгаа өдөржин явж сурталчилгаа хийгээд давхиад л байх юм. Нөгөө хоёр нам нь түлшгүй гээд хүмүүс нь явган ухуулга хийгээд айлуудаар явж байгаа харагдсан. Тэгэхээр орон нутгийн сонгуультай холбоотой гэдэг нь үнэн юм болов уу гэж бодсон.
-Иргэд хувиараа 2500 төгрөгөөр дизель түлш зарж байгаа гэх юм. Байнга зардаг юм уу. Хаанаас ингэж нөөцөлж авдаг юм бэ?
-Хоёр, гурван айл ийм өндөр үнээр шатахуун зарж байгаа. Манайхан чинь байнга хот руу ногоогоо ачиж явдаг болохоор өндөр үнэтэй ч, авахгүй гээд яах юм билээ. Гар дээрээс зараад байгаа хүмүүсээс хаанаас түлш авсныг нь асуухаар колонкоос гэж байхгүй юу. Тэгэхээр нэг талаар хиймэл хомсдол үүсгээд нөгөө талаар хуйвалдаж үнэ өсгөж ашиг олоод байгаа гэхээс өөр юу гэхэв дээ.  

У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан