Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирид гадаадын 143 иргэн амь алджээ
Сирид болж байгаа иргэний дайны үеэр тус улсад амь үрэгдсэн гадаадын иргэн 143 хүний нэрийг Дамаск НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өчигдөр шилжүүлж өгсөн байна. Сириэс НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Башар Жафарын мэдэгдсэнээр энэ жагсаалтад дэлхийн бараг 20 орны иргэд байна. Энд сэтгүүлчид, сөрөг хүчний талд байлдаж байгаа чечень, палестин иргэд ч орсон гэжээ. Сирид амиа алдсан иргэдийн дунд Афганистан, Ирак, Катар, Кувейт, Тунис, Саудын Араб, Чадын иргэд олонхи нь болж байна. Сирийн Засгийн газар үүнийг олон улсын терроризмтой тэмцэх ажлын хүрээнд авч үзэхийг хүсч байгаа гэнэ.
Хэдэн долоо хоногийн өмнө Сирийн Засгийн газар амь үрэгдсэн гадаадын иргэдийн нэрсийг НҮБ-д өгөхөд энэ тоо 108 байсан юм.
Сирид болж байгаа иргэний дайны үеэр тус улсад амь үрэгдсэн гадаадын иргэн 143 хүний нэрийг Дамаск НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өчигдөр шилжүүлж өгсөн байна. Сириэс НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Башар Жафарын мэдэгдсэнээр энэ жагсаалтад дэлхийн бараг 20 орны иргэд байна. Энд сэтгүүлчид, сөрөг хүчний талд байлдаж байгаа чечень, палестин иргэд ч орсон гэжээ. Сирид амиа алдсан иргэдийн дунд Афганистан, Ирак, Катар, Кувейт, Тунис, Саудын Араб, Чадын иргэд олонхи нь болж байна. Сирийн Засгийн газар үүнийг олон улсын терроризмтой тэмцэх ажлын хүрээнд авч үзэхийг хүсч байгаа гэнэ. Хэдэн долоо хоногийн өмнө Сирийн Засгийн газар амь үрэгдсэн гадаадын иргэдийн нэрсийг НҮБ-д өгөхөд энэ тоо 108 байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























