Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
”Facebook” ашиглах эрхгүй Ерөнхийлөгчийн охин
АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Малиа Обама өдөр ирэх тусам ээжтэйгээ улам адилхан болж байна. Одоо ердөө 14-хөн настай ч ээжтэйгээ бараг чацуу, 1,80 метр болж буй түүнийг маш сайн хүмүүжилтэй охин хэмээн эцэг нь бахархан магтдаг билээ. Дүрх төрх нь ээжийнхээ багын төрхийг хуулбарласан мэт адилхан Малиа охин хувцаслалтын тал дээр ч тэргүүн хатагтайг яг дуурайсан, маш зөв сонголттой хэмээн загварын мэргэжилтнүүд үнэлж байна.
“Lucky” сэтгүүлийн загварын эрхлэгч Алексис Морган “USA Today” сонинд “Түүн шиг 14 насандаа загварын ийм мэдрэмжтэй байна гэдэг хүн бүрт байдаг чадвар биш” гэж ярьсан байна. Тэгвэл “Seventeen” сэтгүүлийн эрхлэгч “Тэр яг ээж шигээ ухаалаг хувцасладаг. Эмэгтэйлэг, бага зэрэг сонгодог гэхдээ уйтгартай биш хөөрхөн хувцасладаг” гэж түүнийг тодорхойлжээ.


Малиа үеийнхнээсээ харьцангуй өндөр боловч үүнээсээ огтхон ч санаа зовсон шинжгүй, харин ч өөртөө итгэлтэй байдаг нь түүн шиг өвсөр насны хүүхдийн хувьд сайн чанар гэлцдэг.
Өнгөрсөн долдугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын баярын өдөр 14 нас хүрсэн Малиа дөнгөж саяхнаас л гар утас барьдаг болж байгаа гэнэ. Обамагийнхан охидоо сайн хүмүүжилтэй болгохын тулд тэдний сэтгэхүйд буруугаар нөлөөлж болзошгүй гэж үзсэн цөөнгүй зүйлийг хорьсны нэг нь “Facebook”. Ерөнхийлөгчийн охид 17 нас хүртлээ “Facebook” хуудас ашиглаж болохгүй гэнэ.


Үүнээс харван ноён, хатагтай Обама хатуу ээж аав мэт санагдавч тэд охидтойгоо маш чөлөөтэй харилцдаг, ардчилсан эцэг эхчүүд гэдгээ ярьдаг. Тухайлбал, тэргүүн хатагтай Мишель Обама “Бид маш их ярилцдаг. Нэг удаа цэргийн гэр бүлийнхэнтэй уулзаад шөнийн 1,30 цагт гэртээ ирэхэд охин маань надтай ярилцмаар байна гээд бид шөнөжингөө ярьж суусан. Нүүр будалтын тухай шүү” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан юм.
Харин Ерөнхийлөгч охиныхоо тухай ярихдаа “Хэдий охин минь өдөр ирэх тусам өндөр болж байгаа ч надад бол жаахан хэвээрээ. Охид маань маш сайхан сэтгэлтэй, бусдыг хүндэтгэдэг, хариуцлагатай, маш сайхан хүмүүжилтэй. Үүнээс илүү сайн хүүхдүүдийг би мэдэхгүй” хэмээн ярьж байсан юм.



tsarai myytai gej. xarin ovoo xvmvvjiltei yum shig bna ooo
АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Малиа Обама өдөр ирэх тусам ээжтэйгээ улам адилхан болж байна. Одоо ердөө 14-хөн настай ч ээжтэйгээ бараг чацуу, 1,80 метр болж буй түүнийг маш сайн хүмүүжилтэй охин хэмээн эцэг нь бахархан магтдаг билээ. Дүрх төрх нь ээжийнхээ багын төрхийг хуулбарласан мэт адилхан Малиа охин хувцаслалтын тал дээр ч тэргүүн хатагтайг яг дуурайсан, маш зөв сонголттой хэмээн загварын мэргэжилтнүүд үнэлж байна. “Lucky” сэтгүүлийн загварын эрхлэгч Алексис Морган “USA Today” сонинд “Түүн шиг 14 насандаа загварын ийм мэдрэмжтэй байна гэдэг хүн бүрт байдаг чадвар биш” гэж ярьсан байна. Тэгвэл “Seventeen” сэтгүүлийн эрхлэгч “Тэр яг ээж шигээ ухаалаг хувцасладаг. Эмэгтэйлэг, бага зэрэг сонгодог гэхдээ уйтгартай биш хөөрхөн хувцасладаг” гэж түүнийг тодорхойлжээ.


Малиа үеийнхнээсээ харьцангуй өндөр боловч үүнээсээ огтхон ч санаа зовсон шинжгүй, харин ч өөртөө итгэлтэй байдаг нь түүн шиг өвсөр насны хүүхдийн хувьд сайн чанар гэлцдэг.
Өнгөрсөн долдугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын баярын өдөр 14 нас хүрсэн Малиа дөнгөж саяхнаас л гар утас барьдаг болж байгаа гэнэ. Обамагийнхан охидоо сайн хүмүүжилтэй болгохын тулд тэдний сэтгэхүйд буруугаар нөлөөлж болзошгүй гэж үзсэн цөөнгүй зүйлийг хорьсны нэг нь “Facebook”. Ерөнхийлөгчийн охид 17 нас хүртлээ “Facebook” хуудас ашиглаж болохгүй гэнэ.


Үүнээс харван ноён, хатагтай Обама хатуу ээж аав мэт санагдавч тэд охидтойгоо маш чөлөөтэй харилцдаг, ардчилсан эцэг эхчүүд гэдгээ ярьдаг. Тухайлбал, тэргүүн хатагтай Мишель Обама “Бид маш их ярилцдаг. Нэг удаа цэргийн гэр бүлийнхэнтэй уулзаад шөнийн 1,30 цагт гэртээ ирэхэд охин маань надтай ярилцмаар байна гээд бид шөнөжингөө ярьж суусан. Нүүр будалтын тухай шүү” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан юм.
Харин Ерөнхийлөгч охиныхоо тухай ярихдаа “Хэдий охин минь өдөр ирэх тусам өндөр болж байгаа ч надад бол жаахан хэвээрээ. Охид маань маш сайхан сэтгэлтэй, бусдыг хүндэтгэдэг, хариуцлагатай, маш сайхан хүмүүжилтэй. Үүнээс илүү сайн хүүхдүүдийг би мэдэхгүй” хэмээн ярьж байсан юм.



0 Сэтгэгдэл
SS
17 nas hurtle facebook ashiglahgui gedeg zov bainaa. Demjij baina. Ohinoo bas tegnee.
2014.02.03
2012.11.27
























