Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Алиевын хөшөөнөөс болж Азербайжан, Мексик хоёр муудалцаж эхэллээ
Мексикийн нийслэлийн төв гудамжинд байсан Гейдар Алиевын хөшөөг буулгах гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй бол Азербайжан улс Мексикт оруулах гэж байсан дөрвөн тэрбум долларын хөрөнгөө зогсооно гэж Баку мэдэгдлээ. Энэ талаар Азербайжанаас Мексикт суугаа Элчин сайд Ильгар Мухтаров РИА Новости агентлагт мэдэгдсэн байна.
Азербайжаны экс ерөнхийлөгчийн хөшөөг өнгөрсөн наймдугаар сард Мексикийн Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд азербайжаны хөрөнгөөр босгосон юм. Гэтэл армняны талыг баримтлагчид хөшөөг буулгах хэрэгтйэ хэмээн шаардлага тавьж байгаагаас энэ хэрэг эхэлсэн байна. Асуудал иймдээ хүрсэн тул мексикийн эрх баригчид хөшөөг буулгаж өөр газар шилжүүлэх гэж байгаа нь ийнхүү хоёр улсын харилцаанд сэв суулгахад хүргээд байгаа юм.
Мексиркийн шинжээчид ч Алиевын хөшөө аугаа их Махатма Ганди, Авраам Линкольн, Мексикийн үндэсний баатруудын хөшөөтэй зэрэгцээд байж байх нь зохимжгүй гэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан