Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Зам дээр тээглэсэн байшин буюу Хятадын ”хадаасан” байшингууд
aman huur
hyataduud ingej guriij chadahuu shuud l nuraalgah biz buh umiig hucheer l shiiddeg sh dee
энэ манайд ч байдаг, л асуудал бусуу
Хятадын Жэзян мужийн Вэньлин замын ажил бараг дуусчээ. Гэвч энэ замын голд таван давхан байшин бий. Хятадын эрх баригчид зам барих ажил хийхээр болсноо тус байрны эзэн Ло Баогэн болон түүний эхнэрт дуулгаж нүүх зардал болон тэтгэмжийг улсаас олгоно хэмээн мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч Ло Баогэний гэр бүлийнхэн төрөөс олгох тэтгэмжийг дэндүү бага хэмээн голж нүүхээс татгалзаж. Харин орон нутгийн эрх баригчид тэдний хүсэлтийг үл харгалзан замаа барьж дуусгаад байгаа юм.

Баогэний гэр бүл энэ байшингийн нэг л өрөөнд амьдардаг. Учир нь төрөөс өгсөн тэтгэмжийг бусад хөрш нь хүлээн зөвшөөрөөд аль хэдийнэ нүүжээ. Одоогоор тэдний ус, цахилгаан хэдийн байгаа учир эхнэр нөхөр хоёр тухтайхан амьдарсаар. Гэвч байшинг гаднаас нь харахад тийм ч таатай сэтгэгдэл төрөхгүй байгаа биз.

Хятадын хуулинд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр байшинг нь нураах ёсгүй. Энэ нь Хятадын төрд шинэ хороолол , зам барих ажилд ихээхэн саад болж байгаа юм. Ийм байшинг хуучирч зэвэрсэн хадаас гэдэг болоод буй юм. Сугалахад тун бэрх зэвэрсэн хадаас шүү.

Вэньлин замын дунд буй байрны эзэн орчин тойрноо гэрийнхээ цонхоор ажиглаж зогсоно

Энэ бол өөрийнхөө байрыг хамгаалж, эсэргүүцэл илэрхийлэгчдийн нэг. Янг Вугийн байшин гэж нэрлэдэг бөгөөд эзэн нь 2004 онд худалдахаас татгалзсан учраас орон нутгийн захиргаа болоод орон сууцны төсөл хэрэгжүүлэгч нэр төслийнхөө ажлыг байшин тойруулан эхэлжээ. Янг өөрийнхөө эрх ашгийг хамгаалан байшингийнхаа орой дээр Хятадын төрийн далбааг хатгасан аж. Гэвч 2007 онд Янг бууж өгсөн нь тодорхой болжээ.

3000 ам. метр талбай бүхий Хадаасан байшин. Хэфэй мужид хэрэгжих томоохон орон сууцны төслийнхөн байшингийн эзэнтэй тохиролцож чадаагүйн улмаас Хадаасан байшингийнхан хуучин байшиндаа амьдарсаар.

2008 оны нэгдүгээр сарын 8. Гуанжоу муж. Хэтэрхий бага нөхөн төлбөр амласан барилгын компанийхан хадаасан байшингийн эзэдтэй тохиролцох гэж багагүй хугацаа алджээ. Гэвч эцэст нь барилгын компани ялж энэ байшингийн оронд олон давхар орон сууц барих болов.

Ахиад л хадаасан байшин. Чунцин мужид барих орон сууцны хороолол төсөл энэ байшингийн эздийн “ ачаар” хойшилсоор. Байшингаа нураах эрх төслийнхөнд олгохоосоо өмнө нөхөн төлбөрийн мөнгөө авахаар байрны эзэд гүрийсээр.

0 Сэтгэгдэл
2012.11.30
2012.11.28
2012.11.27