Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Тувачууд шархадсан хүнээ хайгаад олоогүй байна
ОХУ-ын хилийн болон хуулийн байгууллагынхан монголын хилчдэд буудуулж шархадсан малын хулгайчаа гурван долоо хоног хайгаад олоогүй байна. Энэ сарын 4-ний өдөр Тувагийн хоёр иргэн монголоос мал хулгайлахаар хоёул мориор хил давж орж ирсэн юм байна. Монголын хилчид тэдний мөрийг олж хайсаар хилээс холгүй газар илрүүлж анхааруулах зорилгоор дээгүүр нь буудсан ч тэд шаардлагыг нь биелүүлэлгүй харин ч өөдөөс нь гал нээжээ. Хулгайчдын нэг нь шархдаж, морьдоо орхин нуугдсан байна.  Монголын хилчдийн нэг нь ч бас шархаджээ. ОХУ-ын хилийн болон дотоод хэргийн ажилтнууд шархадсан хулгайчийг өнөө болтол хайгаад олоогүй байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан