Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Карла Бруни: Бүсгүйчүүдийн байх ёстой газар бол гэр нь
Өнгөрсөн дөрвөн жилийг шуугиантайхан үдсэн ч эр нөхөр нь Ерөнхийлөгчийн суудлаас буусан тавдугаар сараас хойш нам жим болсон Карла Бруни “Vogue” сэтгүүлд ярилцлага өгч, өөрийгөө сануулав. Ингэхдээ тэрээр эмэгтэй хүний амьдралын талаар яриа дэлгэж өөрийгөө их гэрсэг, “уламжлалт” үзэлтэй хүн хэмээн тодорхойложээ. Ирэх сарын 1-нд хэвлэгдэх “Vogue” сэтгүүлд Карла Бруни ярихдаа “Би эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч биш. Эсрэгээрээ нэлээн уламжлалт сэтгэлгээтэй хүн. Надад гэр бүлийн амьдрал, өдөр бүр нэг л ажлаа давтан хийдэг гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлага таалагддаг” хэмээн өгүүлжээ. Тэрээр цааш нь “Ер нь бидний амьдарч буй энэ цаг үед заавал эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцээнд байх шаардлагагүй” хэмээн ярьсан нь түүний үзэл бодол хэдхэн жилийн өмнө Николь Саркозитой гэрлэхээс өмнө “Нэг нөхөр, эхнэртэй байх амьдрал надад сонирхолтой санагддаггүй” хэмээн ярьж байснаас нь нэлээд өөр болсныг харуулав. Тэрээр хэт их анхаарлын төвд байсан амьдралаас хэнд ч үл анзаарагдам нам тайван байдлаар амьдрах нь ямар байгаа талаар асуултад “Адал явдалтай амьдрал хөгжилтэй л дөө. Гэхдээ би одоо зүгээр л бүх хүн яаж аж төрдөг яг тийм энгийн иргэний амьдралаар амьдрахыг хүсч байна” хэмээн хариулжээ.

Топ модель, дуучин, тэргүүн хатагтай асан Карла Бруни одоо нэг ой хүрээгүй бяцхан охиноо асран гэртээ суугаа бол түүний нөхөр Ерөнхийлөгч асан Н.Саркози хууль бус хандив авсан хэргээр шүүхээр шалгуулж байгаа юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан