Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ хятад тэргүүлж байна
Олон улсын гаалийн байгууллагын мэдээгээр хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ Хятад улс дэлхийд улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2010 онд энэ улсад 163 сая нэгж хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь манай гариг дээр үйлдвэрлэдэг хуурамч бараа бүтээгдэхүүний 77 хувь болж байсан бол 2011 онд энэ тоо бага зэрэг буурч 66 сая болсон гэжээ. Гэхдээ л “тэргүүн байр”-аа алдахгүй байгаа юм.

Хоёрдугаар байрт Арабын нэгдсэн Эмират, Болгар улсууд хуурамч бараа бүтээгдхүүний 15,6-14,1 хувийг үйлдвэрлэдгээрээ орж байгаа юм байна. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Антиконтрафакт-2012” форумын үеэр шинжээчид дэлхийн зах зээл дээр 860 тэрбум долларын хуурамч бараа бүтээгдхүүн эргэлдэж байна гэсэн тоо дурджээ. Тэдний үзэж байгаагаар бол гурван жилийн дараа гэхэд энэ тоо 1,5 их наяд доллар болж өсөх гэнэ.

Форум дээр ярьсан нэг зүйл бол хуурамч бараа бүтээгдхүүнтэй тэмцэхэд зөвхөн худалдагчдыг шийтгэх бус бас худалдан авагчдыг торгож байх ёстой гэсэн байна. Ийм аргыг Итали хэдийнээ хэрэгжүүлээд эхэлчихжээ. Энд хямд үнэтэйг нь бодож хуурамч бараа бүтээгдхүүн худалдан авсан хүнийг 200 еврогоор торгодог  бол 2011 оноос Нью-Йоркийн засаг захиргаа ийм хүнийг нэг мянган доллараар торгодог болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан