Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Мексикийн мисс буудалцааны үеэр амиа алджээ
Мексикийн мисс Мариа Сюзана Флорес Гамез гэмт хэргийн бүлэглэл, цэргийнхний хооронд болсон буудалцааны үеэр амь үрэгджээ. Мексикийн Синалоа мужийн 2012 оны мисс болсон энэ бүсгүй хар тамхины наймаачидтай холбоотой байсан бололтой. Армийн цэргүүд гэмт хэргийн бүлэглэлийнхнийг баривчлахаар ирэх үед тэдэнтэй хамт байсан бөгөөд буудалцааны явцад амиа алджээ. Түүний хажуугаас нэгэн гар буу олдсон нь түүнийх үү эсвэл түүнийг буудсан гэмт хэрэгтнийх үү гэдгийг тогтоогоогүй байна. Энэхүү буудалцааны дараа цэргүүд дөрвөн хүн баривчилж, их хэмжээний буу зэвсэг, хар тамхи мансууруулах бодис хураан авчээ.
Мисс бүсгүйн тухайд харилцааны чиглэлээр суралцдаг, 20 настай оюутан байжээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон мужийнхаа миссийн тэмцээнд 20 гаруй бүсгүйг ардаа орхин титэм хүртжээ. Энэхүү гэнэтийн явдалд эмгэнэн гашуудаж буйгаа миссийн тэмцээн зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Мексикийн миссүүд гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдсон нь ганц үүгээр зогсохгүй, өмнө нь хэд хэдэн удаа ийм явдал гарч байсан. Мөн л Синалоа мужийн миссээр 2008 онд шалгарч байсан Лаура Зунига хэмээх бүсгүй гэмт хэргийн бүлэглэлийн долоон эрэгтэйтэй хамт их хэмжээний зэвсэг, бэлэн мөнгөтэй явж байгаад цагдаад баригдаж байсан удаатай.
Мексикийн мисс Мариа Сюзана Флорес Гамез гэмт хэргийн бүлэглэл, цэргийнхний хооронд болсон буудалцааны үеэр амь үрэгджээ. Мексикийн Синалоа мужийн 2012 оны мисс болсон энэ бүсгүй хар тамхины наймаачидтай холбоотой байсан бололтой. Армийн цэргүүд гэмт хэргийн бүлэглэлийнхнийг баривчлахаар ирэх үед тэдэнтэй хамт байсан бөгөөд буудалцааны явцад амиа алджээ. Түүний хажуугаас нэгэн гар буу олдсон нь түүнийх үү эсвэл түүнийг буудсан гэмт хэрэгтнийх үү гэдгийг тогтоогоогүй байна. Энэхүү буудалцааны дараа цэргүүд дөрвөн хүн баривчилж, их хэмжээний буу зэвсэг, хар тамхи мансууруулах бодис хураан авчээ. Мисс бүсгүйн тухайд харилцааны чиглэлээр суралцдаг, 20 настай оюутан байжээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон мужийнхаа миссийн тэмцээнд 20 гаруй бүсгүйг ардаа орхин титэм хүртжээ. Энэхүү гэнэтийн явдалд эмгэнэн гашуудаж буйгаа миссийн тэмцээн зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Мексикийн миссүүд гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдсон нь ганц үүгээр зогсохгүй, өмнө нь хэд хэдэн удаа ийм явдал гарч байсан. Мөн л Синалоа мужийн миссээр 2008 онд шалгарч байсан Лаура Зунига хэмээх бүсгүй гэмт хэргийн бүлэглэлийн долоон эрэгтэйтэй хамт их хэмжээний зэвсэг, бэлэн мөнгөтэй явж байгаад цагдаад баригдаж байсан удаатай.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























