Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Израилийн Батлан хамгаалахын сайд хувийн шалтгаанаар огцрохоо мэдэгдлээ
Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак суудлаасаа огцрох болсноо зарлав. Хөрш Палестинтай үе үе зэвсэг зөрүүлж, улсынх нь нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед түүний огцрох болсон шалтгаан тун энгийн, ердөө л гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг өнгөрүүлэхийн тулд албан тушаалаас татгалзаж байгаа гэнэ. Тэрээр ирэх нэгдүгээр сард ажлаа өгөх аж.    
Одоогоор гал зогсоогоод байгаа Израиль-Палестиний хооронд болсон саяхны мөргөлдөөн найман өдөр үргэлжилж, 160 гаруй хүний аминд хүрсэн билээ. Ирэх оны нэгдүгээр сард Израильд парламентын сонгууль болно. Тус сонгуульд Эхуд Барак оролцохгүй, улс төрөөс ингээд гарч байна хэмээн Тел Авивт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.   Гурван хүүхдийн эцэг Эхуд Барак улс төрөөс холдож буй шалтгаанаа хувийн амьдралтай холбон тайлбарласан ч ажиглагчдын хувьд үүнийг Ерөнхий сайд Бенжамин Нетаняху Засгийн газраа шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Эхуд Барак ч улс төр, эрх барих дээд түвшинд шинэ хүмүүс орж ирэх нь Израильд л тустай хэмээн мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан