Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятад маягийн “Starbucks”
Хятадуудыг барууны кофены соёлд урвуулах гэж 14 жил хичээсний эцэст Starbucks-ынхан өөрсдөө Хятадын соёлд уусах нь тэднийг өөртөө татах арга болохыг мэджээ. “Starbucks”-ын сүлжээ Хятад дахь салбарынхаа тоог 800 болгон тэлж, энэ хэрээр ажилчдынхаа тоог одоо байгаа 12 мянгаас 30 мянга болгон нэмэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ бүх “Starbucks”-ууд баруунд хэвшил болсон загвараасаа арай өөр, хятадуудын онцлог тохирсон байх гэнэ. Ерөнхийдөө баруунд түгсэн “Starbucks”-ын сүлжээ бяцхан киоск хэлбэрээр амжилттай ажилладаг, тэндээс хүмүүс кофе, сэндвичээ аваад ажилдаа орох замдаа идчихдэг. Гэтэл хятад үйлчлүүлэгчид тэгж хам хум цайлж ундлахыг төдийлэн таашаадаггүй, уужим саруул газар тааваараа тухлан сууж “Starbucks” уухыг илүүд үздэг байна. Тийм ч учраас тэдэнд зориулан томхон зай талбайтай байранд салбараа нээж, найзуудаараа суух, бизнесийн хамтрагчтайгаа яриа хэлэлцээр ч хийхэд тохирохоор тухтай болгон засах аж. Зөвхөн байр саваа өөрчлөөд зогсохгүй Хятадуудын онцлогт тохирсон улаан шоштой фраппучино хэмээх кофегоор үйлчилдэг болжээ. Хятадууд хэдий цай уудаг ард түмэн ч сүүлийн жилүүдэд кофены хэрэглээ нь нэлээд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд кофены борлуулалт 20 хувиар өсч, 6,25 тэрбум юаньд хүрсэн байна. Тийм ч учраас “Starbucks”-ын хувьд Хятад хамгийн чухал зах зээлийн нэг болоод байгаа юм.
Хятадуудыг барууны кофены соёлд урвуулах гэж 14 жил хичээсний эцэст Starbucks-ынхан өөрсдөө Хятадын соёлд уусах нь тэднийг өөртөө татах арга болохыг мэджээ. “Starbucks”-ын сүлжээ Хятад дахь салбарынхаа тоог 800 болгон тэлж, энэ хэрээр ажилчдынхаа тоог одоо байгаа 12 мянгаас 30 мянга болгон нэмэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ бүх “Starbucks”-ууд баруунд хэвшил болсон загвараасаа арай өөр, хятадуудын онцлог тохирсон байх гэнэ. Ерөнхийдөө баруунд түгсэн “Starbucks”-ын сүлжээ бяцхан киоск хэлбэрээр амжилттай ажилладаг, тэндээс хүмүүс кофе, сэндвичээ аваад ажилдаа орох замдаа идчихдэг. Гэтэл хятад үйлчлүүлэгчид тэгж хам хум цайлж ундлахыг төдийлэн таашаадаггүй, уужим саруул газар тааваараа тухлан сууж “Starbucks” уухыг илүүд үздэг байна. Тийм ч учраас тэдэнд зориулан томхон зай талбайтай байранд салбараа нээж, найзуудаараа суух, бизнесийн хамтрагчтайгаа яриа хэлэлцээр ч хийхэд тохирохоор тухтай болгон засах аж. Зөвхөн байр саваа өөрчлөөд зогсохгүй Хятадуудын онцлогт тохирсон улаан шоштой фраппучино хэмээх кофегоор үйлчилдэг болжээ. Хятадууд хэдий цай уудаг ард түмэн ч сүүлийн жилүүдэд кофены хэрэглээ нь нэлээд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд кофены борлуулалт 20 хувиар өсч, 6,25 тэрбум юаньд хүрсэн байна. Тийм ч учраас “Starbucks”-ын хувьд Хятад хамгийн чухал зах зээлийн нэг болоод байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























