Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Умард Солонгосын удирдагчийг хамгийн секси залуу гэв
Америкийн  “Онион” буюу “Сонгино” хэмээх хошин сайтад Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг “Хамгийн дур булаам эрэгтэй” хэмээн нэрлэснийг Хятадын төв хэвлэл “People’s Daily” сонины цахим хувилбар тааламжтай хүлээн авч нийтэлсэн байна. “Хүүхдийнх шиг сайхан дугираг царайтай, хүчирхэг, чанга төрхтэй, Пеньянд төрж өссөн энэ эр зүгээр л бүх хүүхнүүдийн мөрөөдөл”  гэж “Онион” сайтад бичсэнийг Хятадын хэвлэл авч нийтэлжээ. Сонин бас хошин сайтын редакторын “Ким Чен Ун эр хүний эрэмгий байдал, сэтгэл булаам төрх хоёрыг хослуулж чадсан ховорхон эр” гэснийг ишилж авчээ.
Хятадын төв хэвлэл бас умардын удирдагчийн энэ төрхийг илтгэсэн 55 зургийг нийтэлсэн байна.
Мэдээж Хятадын энэ хэвлэл Америкийн сайтаас ишилж авсан ч энэ хошин зүйрлэл нь Умард Солонгосын удирдагчид таалагдахгүй нь ойлгомжтой.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан