Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетэд үймээн намжихгүй байна
Египетийн нийслэл Каирын төв Тахрирын талбайд Үндсэн хуулийн тунхгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр хоёр ч хүн нас барсан талаар телевизийн Аль-Жазира суваг мэдээллээ. Нэг эрэгтэй нь нулимс асгаруулагч хийнд хордож эмнэлэгт очоод нас барсан бол нөгөөгийнх нь тухай мэдээлээгүй байна.
Тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн өргөн бариад байгаа Үндсэн хуулийн тунхгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан ганцхан нийслэлд ч биш Александрия, Суэц, Эль-Минья зэрэг бусад хотуудад ч болж байна. Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг зөвхөн ард түмэн ч биш ерөнхийлөгчийн өөрийнх нь зөвлөхүүд ч хүлээн зөвшөөрөхгүй ерөнхийлөгчийн албанаас ээлж дараалан гарсаар байгаа юм байна. Эхлээд ерөнхийлөгчийн ардчилсан өөрчлөлт хариуцсан туслах, христийн зүтгэлтэн Самир Маркус гарсан бол түүний араас нийтлэлч Сакина Фуад ч бас дагажээ. Одоо шүүх прокурорын ажилтнууд ч ажлаа зогсоож гудамжинд гарч жагсагчидтай нийлжээ.

0 Сэтгэгдэл