Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетэд үймээнээс болж 400 хүн шархаджээ
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчдийн хооронд болж байгаа тэмцэл улс орныг хамарч эхэллээ. Нийслэл Каираас  хойш 80 км-т оршдог Эль-Мухалле эль Кубре хотод хамгийн том мөргөлдөөн болж 400 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Хот бүхэлдээ “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалд”-д автаж энд тэндгүй мөргөлдөөн болж оройдоо буудалцаан эхэлсэн байна. Хэн нэг нь шатахуун түгээх станц руу шатаагч шингэнтэй шил шидсэний улмаас их хэмжээний түймэр дэгджээ. Бууны суманд шархадсан 117 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Шөнө дөл болтол эргүүл ажиллаж хөдөлгөөнийг хориглосноор байдал  арай намджээ. Суэцийн  сувгийн гол хаалга болсон Порт-Саид хотод болсон мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн шархадсаны дотор 16 настай хүүгийн бие тун хүнд байгаа юм байна.
Нийслэл хотод Тахрирын талбайд хэдэн мянган хүн жагсан хувьсгалын дуу дуулцгааж байна.
Ц.Хас
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан