Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Энэтхэг 720 гаруй сая ядуу иргэндээ бэлэн мөнгө тараана
Энэтхэгийн Засгийн газар нэн ядуу иргэддээ бэлэн мөнгөний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Ирэх оны нэгдүгээр сараас олгож эхлэх энэ мөнгө орон даяар аалзны тор шиг бүрхсэн авлигын сүлжээг тасдан үгүй хийнэ гэж эрх баригчид найдаж буй ажээ. Тус улсын Засгийн газраас ядуу айл өрхүүдэд өгдөг янз бүрийн тусламж, тэтгэмжийг олж авах гэсэн иргэд төрийн захиргааны доод, дунд шатныханд авлига өгөх нь хэрээс хэтрээд байгаа гэнэ. Тийм ч учраас авлигын энэ сүлжээг таслахын тулд тэр ядуу айл өрхүүдэд шууд бэлэн мөнгө өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Нийтдээ 720 гаруй сая хүн хамрагдах төлөвтэй байгаа энэхүү хөтөлбөрийн дүнд ядуу айл өрх бүр жилдээ 40 мянган рупи буюу ойролцоогоор 720 ам.доллар хүртэхээр байгаа юм.
Бараг Европын нийт хүн амтай тэнцэхүйц энэ олон зуун сая хүнийг ийм тэтгэмжид хамруулж байгаа нь дэлхий дээр урьд хожид дуулдаагүй хамгийн томоохон, бэлэн мөнгө тараах халамжийн хөтөлбөр болж байгаа юм. Энэтхэгийн Засгийн газар төлөвлөж буй энэхүү зардлаасаа гадна жил бүр дөрвөн триллион рупи буюу 71,9 тэрбум ам.долларыг нийгмийн халамжийн  хөтөлбөрүүдэд зарцуулдаг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ий яа яа их мөнгө өгөх нь дээ.
Хамгийн их уншсан